Playboy сэтгүүлийн 2014 оны шилдэг бүсгүйгээр Кеннеди Саммерс тодорчээ
Дэлхий
даяар алдартай эрчүүдэд зориулагдсан Playboy сэтгүүл 2014 оны шилдэг
бүсгүйг тодруулжээ. Ялагчаар Германы анагаах ухааны сургуулийн
оюутан Кеннеди Саммерс тодорчээ. Шаргал үстэй энэ үзэсгэлэнт бүсгүй
Берлин хотод амьдардаг бөгөөд саяхан түүнд дэндүү тачаангуй загварын
автомашин бэлэглээд зогсохгүй Лос-Анжелес хотод аваачиж шагналыг нь
гардуулсан байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 15-ны өдөр Калифорни мужид байх Playboy эзэнт гүрнийг үндэслэгч Хью Хефнерын тансаг харшид болжээ. Оны бүсгүйгээр шалгарсан эмэгтэй одоо 27 настай бөгөөд эмч болохоор суралцаж байгаа аж. Хажуугаар нь тэр фотомодель, жүжигчнээр ажилладаг байна.

“Би энэ сэтгүүлийн оны бүсгүйгээр шалгарсандаа үнэхээр баяртай байна. Баярлалаа, Playboy, Хью Хефнер, Купер Хефнер” хэмээн бүсгүй өөрийн твиттер дэх хуудсанд бичжээ. Батламж болон титмээс гадна азтай бүсгүй сэтгүүлийн ерөнхий редактор Жимми Желлинекийн гараас MINI John Cooper Works Roadster загварын шинэ автомашины түлхүүрийг гардаж авав. Саммерс энэ бэлгийг хүртэж байгаа гэрэл зургаа шууд л интернэтэд тавьжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.