Хоол идээд амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодоггүй гэдгийг мэдэх үү?


Хомхой долоох гэдэг нь герпес гэж вирүсээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм. Хүний бие эрүүл, дархлааны систем хэвийн бол хомхой долоодоггүй. Герпес вирус нь уруул, амны хавиар л гардаг.



Хоол идсэний дараа амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодог гэдэг нь үндсэндээ ташаа ойлголт юм. Гэхдээ хоол идсэний дараа амаа сайн арчиж цэвэрлэх нь энэ төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг яах аргагүй мөн. Уруул хомхой долоосон үед шүдний оо түрхэж, мөн эмийн сангаас тохирох тосон түрхлэг зэргийг авч түрхэж болно. Харин янз бүрээр оролдох, хумсаараа маажих, шалбалах, модон иштэй зүйлээр түлэх, хатиг мэт шахах зэргээр гар хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй.



Ингэж эмнэлгийн бус нөхцөлд оролдох нь хүндрүүлэх магадлалтай юм шүү.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.