”Орхидос” киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин А.Орхонтуул дараагийн дүрээ бүтээжээ

"Орхидос" киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин А.Орхонтуул дараагийн кинондоо аль хэдийн дүр бүтээжээ. Тэрбээр “Орхидос-1”, “Орхидос-2”, “Нар ойрхон жаргадаг” кинонд гол дүрд тоглож байсан юм.Тэгвэл залуу жүжигчин үзэгчидтэйгээ тун удахгүй шинэхэн уран бүтээлээрээ уулзах гэж байна. Тэрээр "Хамгийн сайхан нь" УСК-нд гол дүрийн Заяагийн дүрд тогложээ.

Энэхүү кино нь инээдэм, утга уянга, хайр харуусал, адал явдлыг хоршуулан хоршуулан бүтээгджээ. Өнөөгийн залуус ямар гоё гэгээн мөрөөдөл зорилготой байдагийг, түүнийхээ төлөө хэрхэн тэмцдэг, тэвчээр хөдөлмөр хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг  "Хамгийн сайхан нь" киноны уран бүтээлчид үзэгчдэд хүргэхийг зорьжээ. Киноны найруулагчаар нь Зохиолч: О.Батзориг /Шөнө дундын яриа/, продакшн Монгол Медиа групп, Очир фильм студи, Filmax entertainment, ISA BEATS хамтран бүтээжээ. Харин "Хамгийн сайхан нь" уран сайхны киноны гол дүрүүдэд жүжигчин А.Орхонтуул, "OPOZIT" хамтлагийн А.Гантулга, Г.Энэрэл нар мөн жүжигчин Р.Адьяа, Ц.Цэрэнболд нар тоглосон байна. Кино ирэх сарын 13-нд кино театруудаар нээлтээ хийхээр товоо зарлажээ.

Түүнчлэн жүжигчин А.Орхонтуул нь "Орхидос" киноны Золжаргал охины дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг  хүртэж байсан билээ.

Ингээд "Хамгийн сайхан нь" уран сайхны киноны посиер зургууд болон трайлерыг хүргэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.