Мөсний хатан хаан Ким Юна “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимнэ
Мөсний хатан хаан
хэмээгддэг Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна Солонгосын “Vogue”
сэтгүүлийн ирэх сарын дугаарын нүүр хуудсыг чимэн сэтгүүлийн
зураг авалтад орсон бөгөөд өөрийнхөө амжилтын талаар сонирхолтой ярилцлага өгчээ.


Өнгөрсөн сарын дундуур Юна албан ёсоор зодог тайлж, сүүлийнхээ үзүүлбэрийг 10 мянган фэнийнхээ өмнө үзүүлсэн билээ. Тус сэтгүүлийн редакци ирэх сард худалдаанд гарах Ким Юнагийн зурагтай сэтгүүл борлуулалтаараа рекорд эвдэх өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм. Учир нь мөсний хатан Ким Юу На зодог тайлсанаасаа хойш ямарч хэвлэлд ярилцлага өгөөгүй ажээ. Ингээд түүний сэтгүүлийн нүүрийг чимэх ковер зургуудаас хүргэж байна.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







