Өнөөдөр шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна
Зуны эхэн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр
тохиож байна. Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн,
нярваан дүрийг үзүүлсэн гурван онцгой өдөр давхцан тохиодог билээ. Сүсэгтэн олны баяр гэхээсээ илүү Бурхан Багшийн Их Дүйчэн Өдрийн Баяр нь бүх нийтийн эв нэгдэл, энэрэнгүй сэтгэлийн унадарга болсон өдөр байгаасай гэж хамтран зохион байгуулагч нийт 17 байгууллагын гол зорилго нь оршиж байгаа билээ. Эв нэгдэл Энэрэнгүй сэтгэл уриан дор нэгдэн цаашдаа бурхан шашинтны уламжлалт томоохон баяр болгон өргөжүүлэхээр ийнхүү ажлын гараагаа эхэлсэн байна.
Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, Нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний сүрт жагсаал, Чингисийн талбайд Дүйчэн өдрийн баярын үдшийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. НҮБ-ийн ерөнхий ассемблейгаас тус өдрийг Олон улсын өдөр болгон тунхагласан бөгөөд Бурханы шашинт улс орнуудад бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Сүсэгтэн олон Бурхан Багшийн мэндэлсэн өдөр хэмээн нэрлэх нь олонтоо тохиолддог.
Ингэхдээ жилд ганц удаа тохиодог энэ өдөр нь Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурханы хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн өдрийг бурханы шашинт улс орнуудад Будда Весак, Сакадава, Будда Пурнима гэх зэргээр нэрлэн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ өдөр хураасан буян түм бумаар арвиждаг гэх аман яриа байдгаас шалтгаалан олон нийт Дүйчэн өдрөөр буян үйлдэх, амьтны амь хөнөөхийг тэвчих тэргүүтэй нэг өдрийн сахил сахих зэргээр буян хурааж маани мэгзэм уншдаг. Дүйчэн өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх, бусдын тусыг чухалчилах буяны өдөр билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.