Монгол бренд цүнхний энэ зуны шинэ загварууд худалдаанд гарлаа


Чанар, чансааг эрхэмлэгч бүсгүйчүүдээ манай улсад сайн чанарын брэндийн цүнх үйлдвэрлэдэг болсныг та бүхэн мэдсэн үү? Ирээдүйд алдарт Burberry, Gucci гэх мэт зэрэглэлтэй хөл нийлүүлэх "Монгол брэнд" цүнхийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой нэгэн чадварлаг хамт олон бидний анхаарлыг татлаа. Энэ бол сүүлийн үед бүсгүйчүүдийн талархлыг хүлээгээд байгаа “Vivid” брэндийн үйлдвэр юм. Захирал Б. Үлэмжжаргал бол монголчууд гадаад ертөнцөд сурсан мэдсэнээ эх орондоо ирээд хэрэгжүүлж болдогийн тод жишээг харуулсан чадсан нэгэн. Анх тэрээр Япон улсын арьсан бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд 5 жилийн туршид сурсан зүйлээ ашиглаж монголынхоо зах зээлд хувь нэмэр оруулж буй эрхэм юм.





Vivid” гэдэг нь тод, өвөрмөцийг илтгэдэг. Монголчууд бусдаас илүү онцгойрох ёстой гэсэн үйлдвэрлэгчийн хүсэл эрмэлзэл үүнд шингэжээ. “Vivid” брэндийн үйлдвэр үхрийн болон хонины арьсаар бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайх шиг мал аж ахуй хөгжсөн оронд ашигтай үйлдвэрлэл юм. Одоогоор тус үйлдвэрт 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн боловсрогдон гардаг. Цүнх, хэтэвч, гар утасны гэр, нэрийн хуудасны хавтас, хутганы хуй,  дурангийн сав гэх мэт арьс ширээр хийж болох бүхнийг л үйлдвэрлэж хэдийнээ нэрийн барааны дэлгүүрээ нээгээд амжсан. Цаашдаа тус хамт олон монгол брэндийн сурагчдын цүнх үйлвэрлэх төлөвлөөгөөтэй ажиллаж байгаа.


Тус үйлдвэрийн давуу тал нь байнгын захиалгаар үйлчилдэг бөгөөд хэрэглэгч та гоёлын болон хэрэгцээний хүссэн цүнхээ захиалаад хийлгэж болно. Хэрвээ та "Vivid" цүнхний байнгын үйлчлүүлэгч болвол насан туршдаа хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Тухайлбал: Нэг удаа үйлчлүүлсэн тохиолдолд цаашдаа 5% хөнгөлөлтийг байнга эдлэнэ. Хэрвээ тухайн үед "Vivid" брэнд 10 хувийн бонус зарласан байвал та нийтдээ 15 хувийн хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх боломжтой юм шүү.

Мөн таны авсан зүйлд эвдрэл гэмтэл учирвал хэзээ ч хамаагүй түүнийг үнэ төлбөргүй засуулах баталгааг үйлдвэрлэгчид олгож байна. Түүнчлэн 100 мянган төгрөгнөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд  Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэж өгч үйлчлэх юм байна.


Бүсгүйчүүддээ дуулгахад “Vivid” бренд  энэ зуны шинэ загваруудаа толилуулаад эхэлсэн байна

Та бүхэн доорх page хуудсаар орж цэвэр арьсан цүнх болон бусад бараа бүтээгдэхүүнийг сонирхоорой.

https://www.facebook.com/VividLLC


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас авна уу?

Утас: 99078013













Хаяг:
3,4-р хороололын Түмэн плаза дахь "Монголд үйлдвэрлэв байнгын худалдааны төв"

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.