МУСТА Ц.Баясгаланд засгийн газраас 65 сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ

Монголд анх удаа Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын /1916-1963/ амьдрал, түүний дуулсан дууны тухай өгүүлсэн моно музыкл драмыг тоглосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Косово улсад зохион байгуулагдсан ганц хүний жүжгийн наадамд уг жүжгээрээ оролцож "Гран При" хүртсэн билээ.



Тэгвэл жүжигчин бүсгүйн авсан тус шагнал нь Засгийн газраас өгдөг мөнгөн шагналаас 65 сая төгрөгийн урамшуулал авах болзол хангажээ. Түүнчлэн МУСТА Ц.Баясгалан дээрх шагналыг хүртсэнээр 2015 онд Германы Ханновер хотод болох Моно драмын Олон улсын фестивальд оролцох эрхтэй болж байгаа юм.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.