Бүсгүй таны дотуур хувцас таны хэн гэдгийг өгүүлнэ

Бүсгүй та дараагийн удаа өөртөө дотуур хувцас сонгохоор “Shopping” хийхдээ өөрийгөө яг ямар өнгө сонгож байгаагаа ажаад аваарай. Их Британид явуулсан судалгаагаар бүсгүй хүний дотуур хувцасны өнгө нь түүнийг хэр зэрэг дурламтгай бүсгүй болохыг нь тодорхойлдог гэнэ. Бүсгүй минь тэгэхээр та өөрийнхөө хэн бэ гэдгийг олж мэдэх гээд л яарч байна уу? Тэгвэл үргэлжлүүлэн уншаад байгаарай.


Үргэлж нэгэн хэвийн сонголт байсан хар цагаан өнгөөс татгалзаж бүсгүйчүүдийн маань 72% нь биений өнгөтэй цайвар өнгийг сонгох болсон гэнэ.  Жүжигчин Эва Мандес тийм өнгийн дотуур хувцас өмссөн үедээ үнэхээр секси мэдрэмж төрдөг гэж хэлсэн нь энэ өнгийн сонголтыг таашаах болсон бүсгүйчүүдийн сонголтонд хайртай жүжигчид, одууд маань хэрхэн нөлөөлдөг нь илт. Тэгэхээр өнгө гэдэг ямар их хүчтэй таныг илэрхийлэх хэрэгсэл болдог нь гайхамшигтай. Зөвхөн таны зан чанарыг тодохойлоод ч зогсохгүй таны ямар хандлагатай харьцаатай байгааг илхэн хэлээд өгдөг. Хэд хэдэн өнгийг хэрхэн таныг тодорхойлсноор нь хүргэж байна.

Дулаан өнгийн дотуур хувцас:(оранж, бүдэг улаан болоод шар өнгүүд) Энэ дулаахан өнгүүд сэтгэл хөдлөл болоод эрч хүчтэй байдлыг илэрхийлдэг бөгөөд таны цусны даралты ихэсгэж, зүрх лугшилт болоод амьсгалыг тань түргэсгэдэг гэнэ. Ийм өнгийн дотуур хувцастай бол та энгийн , тайван бөгөөд илэн далангуй бүсгүй юм. Маш амар амгалан байх бөгөөд таньд бусдаас нуух зүйл тун ховор гэнэ.

 

Улаан өнгийн дотуур хувцас: Улаан өнгийн дотуур хувцас ихэнхдээ дурлалд умбаж буй бүсгүй хүнд байх нь элбэг. Маш хүчтэй энергийг өөрөөсөө ялгаруулдаг бөгөөд их яриа нэгэн юм та. Таны энэ яриасаг байдал нь  ичимхий нэгэн биш гэдгийг тань бусдад хэлээд өгнө. Энэ өнгийн дотуур хувцас өмссөн бүсгүй та залуугийнхаа юу хүсэж буйг нь санаа зовох зүйлгүйгээр асууж мэддэг боловч хэтэрхий сэтгэл хөдөлсөн зангаасаа болоод түүндээ хүссэнийг  нь өгөлгүй орхих нь элбэг. Тиймээс бүсгүй минь  юмыг хэтрүүлэлгүй яг хэмжээнд нь тааруулах нь чухал шүү.

 

Ягаан өнгийн дотуур хувцас: Ягаан өнгийн дотуур хувцас өмсдөг бол бүсгүй минь та  нилээд романтик, эрх танхил  нэгэн юм. Та нилээд эмэгтэйлэг зан чанартай бөгөөд таньд хайр халамж ихээхэн шаарддаг эмзэгхэн бүсгүй. Ямар нэг зүйлийг санаачилж эхлүүлэхээс болгоомжилдог. Тиймээс бүсгүй минь та өөрийн гэсэн санаачлагыг гартаа авахгүй бол таны зөөлхөн сэтгэлийг буруугаар ашиглах гэсэн хүмүүс их бий шүү.

 

Хар өнгийн дотуур хувцас: Хар өнгийн дотуур хувцсаар гоёдог бүсгүй таны хувьд биеэ даасан, нөлөөл бүхий хүчтэй нэгэн. Таалагдсан эр хүнээ уургалах чадалтай. Гэвч хар өнгийн сонголт таны уяхан , эмзэгхэн байдлыг илтгэдэг бөгөөд гүн хайранд умбаж буй бүсгүй юм. Бүсгүй минь та харин мэдрэмжээ тэр болгон ил гаргаад байлгүй хатуу эмэгтэйлэг байхыг зориорой.

 

Цагаан өнгийн дотуур хувцас: Цагаан өнгийн сонголт таныг гэмгүйхэн бас бусдын санаа бодлыг хүлээн авахаас татгалздаггүй нэгэн юм. Гэхдээ зарим  үед бага зэрэг уйтгартай гэмээр байдаг. Энэ өнгө таны сонголтын хувьд бүсгүй минь та тун ихийг сурах хүсэл ирмэлзлэлтэй. Тэхдээ бас энэ нь эмэгтэй та тийм ч ихийг мэдэхгүй гэсэн дохио гэнэ. Тэгэхээр гэмгүйхэн минь та хэт даруухан амьдралаа өөрчилж амьдрал болоод дотуур хувцсандаа өнгө нэмэхийг хичээгээрэй.

Гэхдээ мэдээж хэрэг өнгийг бусад чухал хүчин зүйлсээс чухалжилж үзэх нь та тав тух, эрүүл мэндээ тоохгүй орхисноос өөрцгүй. Дуртай өнгийн тань дотуур хувцас хорхойг тань хүргээд байсан ч биед чинь нэг л таарж өгөхгүй муу материалаар хийгдсэн бол та түүнийг өмсөөд сэтгэл хангалуун байж чадахгүй л болов уу? Эмч нарын хамгийн сайн хэмээн зөвлөдөг материал бол мэдээж даавуун дотуур хувцас. Халуун биш, агаарын хөдөлгөөнд саад учруулдаггүйн зэрэгцээ шөнийн туршид таньд тав тухыг өгөх болно. Эцэст нь хэлэхэд дотуур хувцасныхаа өнгийг өөрчилчихвөл та өөрийгөө бас өөрчилчихлөө гэсэн үг хараахан биш шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.