Шилдэг загвар өмсөгч Veruschka

Тэрээр Hamburg-т урлагийн мэргэжлээр сурч төгсөөд Florence-рүү нүүж, тэндээ 20 нас хүрэх үедээ зурагчин Ugo Mulas-тай танилцаж загвар өмсөгч болсон юм. Харин Парист тэрээр Ford Modeling Agency-гийн тэргүүн Eileen Ford-той танилцжээ. 1966 онд Michelangelo Antonioni-гийн Blow Up кинонд 5-хан минутын зураг авахуулсан ч энэ нь түүнийг олны анхааралд өртөхөд нөлөөлсөн гэдэг.

Salvador Dali болон зурагчин Peter Beard-тэй Кени улсад ажиллах хугацаандаа авъяаслаг бүсгүй маань өдөрт 10.000$ авдаг байлаа. 1975 онд тэрээр Vogue сэтгүүлийн шинэхэн ерөнхий редактортой санал зөрөлдсөнөөс болж загварын ертөнцийг нэлээд урт хугацаанд орхисон байдаг. Сүүлд өгсөн ярилцлагадаа: "Тэр намайг хөрөнгөтөн шиг байлгахыг хүссэн, харин би хүсээгүй. Түүнээс хойш би маш урт хугацаанд загвар өмсөөгүй" гэсэн байдаг. Гэсэн хэдий ч тэрээр хааяа нэг тайзан дээр алхдаг байлаа. Сүүлд 2000 онд Melbourne Fashion Festival-д урилгаар загвар өмссөн бөгөөд 2010 оны 10 сард, 71 насандаа Giles Deacon-ы Лондоны Загварын долоо хоногт мөн загвар өмссөн юм.














