Жанна Фриске: Хорт хавдартай ч төрсөн өдрөөрөө өөдрөг байна
ОХУ-ын поп дуучин, жүжигчин, загвар өмсөгч Жанна Фриске 1974 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр үргэлж сонин
хэвлэлийн баатар болж байдаг. Харин энэ хагас жилд тэрээр нэгэн
харамсалтай мэдээг фенүүддээ дуулгасан билээ. Одоо тэрээр хорт хавдарын төлөө хүчтэй тэмцэж байна.

Авъяаслаг дуучин маань тархины эдгэшгүй хорт хавдар туссан болохоо зарласан юм. Тэрээр Германы бизнесмен Фрискигийн гэрт төрсөн. Ээж нь орос эмэгтэй бөгөөд 1996 оныг хүртэл Копылова гэх ээжийнхээ нэрээр овоглодог байсан. Багадаа балет болон Латин америк бүжгээр хичээллэдэг байсан. Сэтгүүлч мэргэжилтэй. 1997 онд тэрээр алдарт “Блестящие” хамтлагын гоцлол дуучнаар орж тэдний хамтлаг фенүүддээ нийт 7 хос диск гаргаад амжсан юм. 2003 онд тэрээр " Survivor -4" реалити шоуны -д оролцож финалд шалгарсан. Түүний “Лечу в темноту”, “Ла-ла-ла”, “Где-то летом” зэрэг дуу нь хамгийн алдартай. Жанна Фриске анх 2004 онд «Ночной дозор» кинонд тоглож жүжигчний уран бүтээлээ эхлүүлж байсан. Одоо тэрээр улсдаа төдийгүй европод үнэлэгддэг том жүжигчин болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Цэцгээ
(202.179.20.159)
2014-09-01 20:57:53
Хорт хавдарын төлөө биш хорт хавдартай тэмцэж байна
0
0
0
Хариулах