Өнөөдөр Д.Мөнхбаяр гавьяатын төрсөн өдөр
Өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн наадмын хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаярын төрсөн өдөр. 1992 оны Барселоны олимпийн буудлагын 25 метрийн спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртэж байсан амжилтаа тэрээр олон жилийн дараа бататгаж, 2008 онд Бээжингийн олимпийн наадамд хүрэл медалиа ихэрлүүлсэн билээ.

Д.Мөнхбаяр гавьяат 1998 онд Испанийн Барселона хотод болсон буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, 10 метрийн хийн гар бууны дасгалд хувийн дүнгээр алтан медаль, багаараа хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Сүүлийн жилүүдэд Германд амьдарч, тус улсын нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцож байсан түүнийг Монгол Улсын иргэншлээ сэргээхээр шийдсэн тухай спортынхон ярьдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард Германд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдөх бэлтгэл сайн байгаагаа харуулсан гавьяат Д.Мөнхбаяр энэ өдрүүдэд эх орондоо амрахаар ирээд байгаа ажээ.

Олимпийн эрэлхэг бүсгүйчүүдийн нэг Д.Мөнхбаяр гавьяатад төрсөн өдрийн мэнд хүргээд, эх орныхоо нэрийн өмнөөс олимп, дэлхийн тавцнаа ахин дахин амжилт гаргахыг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(92.224.187.238)
2014-07-10 03:50:49
gadaadiin irgen bid nart yamar hamaatai
0
0
0
Хариулах