Алдартай Италийн брэнд Roberto Cavalli-гийн намар өвлийн коллекцийн нүүр царайгаар дуучин Рита Ора тодорчээ


Алдартай Италийн брэнд Roberto Cavalli-гийн 2014-2015 оны намар өвлийн коллекцийн нүүр царайгаар дуучин Рита Ора тодорчээ. Түүнийг алдартай брендтэй хамтран ажиллах гэж байгаа талаар ам дамжсан яриа хавар эрглэдэж байжээ. Тэрээр хэд хэдэн ёслолын үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирэхдээ Roberto Cavalli-гийн даашинзуудаар гоёсон байна.



Тэрээр алдартай Италийн брэнд Roberto Cavalli-гийн 2014-2015 оны намар өвлийн коллекцийн суртачилгаанд тоглосоноор уг яриа батлагдсан аж.


Дуучин Ора хуучны Мэрилин Монро дүр төрхийг гаргасан байна. Мөн энэ даашинз болон бусад хувцас, тансаг хээ, хатгамал нь түүнийг дэгжин тансаг харагдуулж байгаа юм. Рита Орагийн хувьд энэ суртачилгааны ажил нь анхных биш аж. Тэрээр өмнө нь Rimmel, DKNY-ийн болон Adidas-ийн нүүр царай болж байжээ.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.