Сэргээгч хүнснүүдийн тухайд



Халуун амтлагчтай хоол
Хааяа солонгос хоол эсвэл халуун амтлагчтай хоол идэх сайхан. Гэхдээ яг тайван нойрсох үеэр тийм ч сайхан санагдахгүй л болов уу. Шөнөжин од тоолж хэвтэхийг хүсээгүй бол халуун ногоотой хоол эртхэн идэхийг бодоорой.

Утсан мах
Үйлдвэрийн аргаар боловсруулсан буюу утсан мах махан бүтээгдэхүүнд их хэмжээний тирамин буюу хүний тархийг сонор соргог байлгадаг хүчтэй сэргээш бодис агуулагддаг. Тэгээд ч утсан мах хэзээ ч эрүүл хүнсний тоонд орж байгаагүй билээ.

Сүүн шоколад
Цагаан шоколаданд тирозин гэж бодис агуулагддаг. Тэр чигээрээ сэргээш гэж хэлж  болно. Тиймээс та улам л сэргэнэ гэсэн үг.

Хүн орхоодойн цай
Ихэнх ургамлын цай алжаал тайлах үйлчилгээтэй байдаг. Гэхдээ та унтахыг хүсэж л байгаа бол хүн орхоодойн цайнаас л холхон байгаарай. Энэ цай нойр сэргээх, даралт ихэсгэх нөлөөтэй болохыг судлаачид тогтоожээ.

Энержи ундаа
Унтаж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан бол хааяахан уудаг энержи ундаа. Энэ төрлийн ундаанд кофеиноос гадна зүрхний цохилт, цусны даралт ихэсгэх үйлчилгээтэй таурин гэх амино хүчил агуулагддаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.