УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа
УДЭТ-ын жүжигчин МУСТА
Ц.Баясгалан хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Монголд анх удаа Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУСТА
Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын /1916-1963/ амьдрал, түүний
дуулсан дууны тухай өгүүлсэн моно музыкл драмыг тоглосон. Өнгөрсөн
дөрөвдүгээр сард Косово улсад зохион байгуулагдсан ганц хүний
жүжгийн наадамд уг жүжгээрээ оролцож "Гран При" хүртсэн билээ.

Мөн жүжигчин бүсгүйн авсан тус шагнал нь Засгийн газраас өгдөг мөнгөн шагналаас 65 сая төгрөгийн урамшуулал авах болзол хангаж 65 сая төгрөгөөр шагнуулсан юм.
Харин өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар олон олон хүмүүс ажил хөдөлмөрөө үнэлүүлэн8 шагналын хур буусан өдөр байлаа. Энэ үеэр УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан юм.

Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа авъяаслаг, ухаалаг Монгол бүсгүй УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгаландаа уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.143)
2014-07-10 16:23:15
Bayar xurgieminii durtai jujigchinbas egchtei monn ix adilxankk
0
0
0
Хариулах