Колумбийн алдарт дуучин Шакира хөлбөмбөгийн ДАШТ-ны хаалтанд оролцлоо

Бразилийн домогт “Маракано” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр хаалтын ёслол болж өнгөрлөө. Хаалтын ёслолд нэгэн зэрэг алдарт самба бүжгийг 400 хүн бүжиглэж уг арга хэмжээнд мянга орчим хүмүүс оролцсон байна. Мөн хаалтын тоглолтод Колумбийн алдарт дуучин Шакира Карлос Брауны хамт оролцлоо.



Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ албан ёсны сүлд дууг дуучин Женнифер Лопес, рэппер Питбулл нар хамтран дуулсан билээ. Мөн дуучин Шакира “Dare” буюу “Lalala” дууг дуулсан. Хэдийгээр түүний энэ дуу албан ёсныг биш ч гэлээ хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд их таалагдсан ажээ. Энэ ч үүднээсээ зохион байгуулагчид ДАШТ-ий хаалтын ажиллагаанд зориулан дуучин бүсгүйг урьсан юм.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.