АНУ-д нуур усанд ороход аюул тулгараад байна

9 настай Хэлли охин АНУ-ын Канзас мужид амьдардаг байжээ. Тэрээр гэрийн ойролцоох нууранд орсноос болж өнгөрсөн амралтын өдөр амь насаа алдсан байна. Учир нь тархины эд эс иддэг ховор төрлийн амёб охины биед орсон байжээ. Одоогийн байдлаар энэхүү амёбын хор уршгаас болж 200 гаруй аймшигт уршиг бүртгэгдээд байгаа юм байна. Энэхүү хорт шимэгч нь хүний хамраар дамжиж орж тархины хэсэгт очдог болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тийм учраас АНУ даяар бохир ус, нуур тойромд орохоос зайлсхийх сэрэмжлүүлэг маш ихээр явагдаж байна.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.