Ашигтай зөвлөгөөнүүд



Хатсан бяслагийг сүүнд норгосон цаасанд ороож хэдэн цаг байлгавал зөөлөрнө.

Тод өнгийн хувцсан дээр дуссан үнэртэй ус толбо тогтоох нь цөөнгүй байдаг. Иймээс үнэртэй усыг нямбай хэрэглэх хэрэгтэй. Ноосон бөс даавууны өөдсөнд үнэртэй ус шингээж хувцасныхаа дотор талд хадаж оёвол бүр ч сайн. Мөн маарлинд үнэртэй ус шингээгээд хувцасныхаа шүүгээнд өлгөж болох юм. Түүний үнэр нь тэнд байгаа хувцаснуудад шингэж өмсөхөд чинь анхилам үнэртэй байх болно.

Савхин хувцасны зах, ханцуйны элэгдэж хуучирсан хэсгийг глицерин шингээсэн даавуугаар арчаарай. Савхин хувцасны үрчийж хатсан ханцуй, савхин дээл буюу хүрмийг тосон туулга шингээсэн зузаан даавууны өөдсөөр арчвал хэдэн цагийн дараа гялалзаж зөөлөн болно.

Цэцгийг саванд суулгахдаа цэцэгнийхээ ишийг усанд барьж заавал ташуу огтолж байгаарай. Усан дотор нь бага зэрэг элсэн чихэр буюу нэг ширхэг аспирин эмийг хийж болно.

Хөлсний толбыг нашатырный спирт цагаан архины хольцоор арчиж болно. Нашатырный спирттэй савантай усаар угааж болно.

Хэрчсэн төмсийг буцалж байгаа тосонд 2-3 минут чанаад авч хайруулын тавагт шарвал хөөсөн мэт болно. Нимгэн хэрчсэн төмсийг тосонд шарахдаа бүр болсон хойно нь давс хийвэл сайхан шаргал өнгөтэй болно.

Загас, консерв, сүү соуснаас үүдсэн толбыг шинэ дээр нь тэр дор нь арилгахыг хичээ. Учир нь ийм толбо арилгахад ярвигтай болно. Шинэхэн үүссэн толбыг бүлээн усанд савандаж угаана.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.