Үтрээг оёулах нь зөв үү?



Yтрээ оёулах талаар эмэгтэйчүүд их ярих болжээ. Yтрээ оёулах ажилбарыг перинеоррафи, перинеопласти гэдэг. Анхдагчаар төрсний дараахь булчингийн сулрал эсвэл хярзангийн урагдлын улмаас үтрээний хана унжих үед эмнэлгийн заалтаар хийдэг нөхөн сэргээх мэс засал юм.

Байдлаас хамаарч үтрээний урд хана эсвэл ар хана, эсвэл хоёуланг оёж сойдог. Ингэснээр үтрээ болон үтрээний орох хэсэг нарийсч давсаг, умай унжихаас сэргийлэгддэг. Зөв техникийн дагуу булчин, фаецыг тус бүрт нь оёж хийвэл дахин сулрах асуудал үүсдэггүй байна.

Гэхдээ аливаа мэс заслын адил ямар ч хүндрэл гарч болно. Манайд бэлгийн таашаал, гоо зүйн талаас нь энэхүү мэс заслыг хийлгэх явдал улам ихэсч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Сүүлийн үед эл мэс заслыг үнэхээр хийлгэх шаардлагагүй үед сайн дураараа хийлгэх, мөн буруу хийгдэх явдал нэн элбэг болсон нь харамсалтай. Түүхийг үзэхэд секс үйлдвэрлэлийн ажилчид эмнэлгийн заалтгүйгээр хамгийн анх гоо сайхны зорилгоор энэ мэс заслыг хийлгэж эхэлсэн байдаг аж.

Тэгэхээр үтрээг заавал оёулах шаардлагагүй бөгөөд ямар ч эрсдэл гарч болно гэдгийг санах хэргтэй юм байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.