Тураадаг амтат ундаа



Орц:
-1 литр ус
-Грейпфрут жимсний тал
-Цагаан гаа буюу имбирийн үндэс 30 гр
-Чацарганы сироп 100 гр /сиропыг чацарганы шүүсээр орлуулж болно, энэ тохиолдолд жаахан зөгийн бал нэмнэ/.

Грейпфрут бол өөх "хайлуулдаг" төгс жимс, харин цагаан гаа нь бодисын солилцоог сайжруулж, чацаргана нь биед шингэх өөх тосны хэмжээг бууруулж, илүүдэл жинтэй болохоос сэргийлдэг.

Бэлдэх арга:


Усанд чацарганы сиропоо нэмнэ. Цагаан гааны үндсийг сайн угааж, жижиг үрүүл дээр хальстай нь үрнэ. Тал грейпфрутээ цэвэрлэж, жижгэвтэр хэрчинэ. Энэ бүхнээ сироптой ус руугаа хийж, 1 цаг байлгана.

Хөргөсний дараа тураах үйлчилгээтэй амттай ундаа бэлэн боллоо. Гаа буюу батрашт дуртай бол түүний мөчрийг ундаандаа нэмээрэй.

Өдөрт ийм ундаанаас 1 литр уухад хангалттай. Амтат ундаагаа өдөр бүр уусаар 7 хоногийн дараа турснаа анзаарах болно. Хамгийн гол нь гэдэс, ташаа гээд хамгийн асуудалтай газрын өөх “хайлдаг”.

Түүнээс гадна гэртээ өөрөө бэлдсэн энэ ундаа бие организмыг эрүүлжүүлж, эрч хүч бэлэглэн сэтгэл санааг дээшлүүлдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(150.129.143.196) 2015-03-31 17:54:57
Grapefruit-iig yamar ch turliin em uuj baihdaa idej hereglevel ter emniih ni uilchilgeeg hed dahin nemegduuldeg yum bna lee shuu Tiimees yamar ch em emiin buteegdehuun heregleegui uedee ideerei Angli oros heltei humuus hailtaar olood ene talaar sudlaarai Mash sain jims ch anhaaraltai ideh heregtei shu
ану (124.158.94.42) 2015-03-31 13:18:32
грэйпфрут гэж ямар хэл вэ жимсийг нь бүр мэдэхгүй 1 монголоор орчуулж өгөөч 2 зургийг нь 3 хаана зарж байгааг нь мэдэх үү
амаа (202.70.46.199) 2015-01-02 20:51:21
Грэйп фрут гэж ямар жимс юмбэ
Мимимми (27.123.214.115) 2014-10-06 20:34:23
Грейпфрут гэж мандрин шиг харагддаг жимс юм байн
uyanga (182.160.35.40) 2014-09-10 21:23:22
grapefruit gj usan uzem heleed bgamu
amjilt (218.235.3.50) 2014-08-29 10:16:13
usaa butsalgaaduu joohon dutuu yum ih oruulhiima gehdee l yahav bayrlalaa