Кени Вест эмнэлэгт хүргэгджээ

Үзэсгэлэнт бүсгүй Ким Кардашианы нөхөр Кени Вестийн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр одоо түүний бие сайн байгаа гэнэ.

37 настай реппер Австрали улсад хийж буй аялал тоглолтынхоо үеэр өнгөрсөн лхагва гаригт Мелбурнийн Эпфорд эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна. Тэр орой түүний тоглолт болох ёстой байжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол түүний бие одоо сайжирсан бөгөөд зүгээр харагдаж байсан гэнэ.

Гэрчийн мэдээлснээр бол Кени Вест охинтойгоо хамт ирсэн бөгөөд хамгаалалтынхан эмнэлгийг хяналтандаа авч ихэнхи хүмүүсийг гаргасан. Мөн тэрээр дамнуурган дээр явж байсан хэмээн мэдээллэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.