Хялбар аргаар турцгаая

Турах олон янзын арга хэрэглэсэн ч үр дүнгээ нэг л өгөхгүй байна уу? Бүсгүй танд дуулгахад амьдрал дахь энгийн зүйлсүүд турахад маш их нөлөөлдөг байна. Олон арга, дэглэмүүдийг туршаад үзсэн юм чинь яагаад дахиад нэг оролдоод үзэж болохгүй гэж. Та дараах нийтлэлээс илүү үр дүнтэй аргуудтай танилцаарай.

Дэлгүүр хэсэх. Дэлгүүр хэсэх бол эмэгтэй хүн бүрийн салшгүй хоббинуудын нэг бөгөөд дэлгүүр хэсэх нь тэднийг стресснээс ангижруулах шилдэг эм болж өгдөг. Тэгвэл 2 цаг шоппин хийхэд 450 калори шатаадаг байна.

Утсаар ярих. Хэн нэгэн дотны хүнтэйгээ бүтэн цагийн турш элдвийг хамж шимэн ханатлаа чалчихад 46 калорийг шатаадаг гэдгээ мэдэх үү? Хэдий удаан чалчина төдий чинээ хүссэн галбираа олоход тань дөхөмтэй байх болно.


Халуун ногоотой хоол хүнс хэрэглэх. Үдийн эсвэл оройн хоолондоо 5 гр Табаско халуун ногоо нэмэхэд таны биеийн бодисын солилцоог 12-20% сайжруулж хоолны шингэцэд тань нөлөөлснөөр биеийн жинг тэнцвэртэй байлгахад маш үр дүнтэй гэнэ.




Зогсох. Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох калорийг шатаадаг байна.



Цахилгаан шатны оронд шат. Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах бус өгзгөө мэдэрч алхах аваас турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно.



Гэр цэвэрлэх. Байнгын хөдөлгөөтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхам юм. Гэр тань ч цэмцийж та ч бас жингээ хасах нь байна шүү дээ.



Зөв хооллох. Хоёр цаг тутам бага багаар хооллодог хүмүүсийн хоолны шингэц болон бодисын солилцоо сайжирдаг бөгөөд ингэснээр жингээ хурдан хаяхад нэмэртэй байдаг байна.




Мөстэй ус уух. Хэр их хүйтэн ус ууна тэр хэрээрээ жингээ хаслаа гэсэн үг. Хүйтэн зүйл уух тусам таны бие организм түүнийгээ бүлээтгэх гэж төдий чинээ энерги зарцуулах юм. Тасалгааны температурт байлгасан ус уухаас илүү мөстэй хүйтэн 8 стакан ус ууснаар өдөрт 70 калори илчлэгийг шатааж өгдөг ажээ.




Амьсгалах. Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.