Шинэ хамт олон дунд хэрхэн биеэ авч явах вэ?

Ажилд орсны эхний өдөр, шинэ сургуульд шилжин ороод шинэ хамт олонтой уулзахад бид бүхэнд эхэн хэсэгтээ эвгүй санагдах үе байдаг. Та шинэ ажилд орж байгаа юу? Анхны өдрөөсөө өөрийгөө хэрхэн нээлттэй байлгаж, хамт олондоо сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа бол дараах зөвлөмжийг уншаарай.



Өөрт хариуцлагатай өрөөлд тустай ажиллах шаардлагатай. Өөрийн хийж буй үйлдэл, хэлж буй үгэндээ анхааралтай ханд. Хувийн зохион байгуулалттай байж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Өглөө сэрэхээс эхлэн унтах цаг хүртлээ зөв төлөвлө.Аюулгүй байдал
Шинэ хамт олон дунд наргих, цэнгэх асуудал гардаг. Энэ үед өөрт санаа тавьж, аюулгүй байдлыг эрхэмлэх шаардлагатай. Хамт олны дундаас бүү үлд.
Амьдралын хэмнэл
Зөв амьдралын хэвшил, хэмнэлтэй байх хэрэгтэй.
Инээ, инээ бас дахин инээ.
Өөртөө хүмүүсийг татахын тулд инээх хэрэгтэй. Гайхалтай ухаалаг, хичээнгүй байхаас гадна инээмсэглэл тодруул.
Манлайлж, удирдах ухаанд суралц.
Хүнийг захирах биш манлайлж сур. Удирдагч хүн хамт олонтойгоо хамт явдаг гэдгийг бүү март.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.