Хөхний сүү, сүү орлуулагч хоёрын ялгаа
Хөхний сүүгээр хооллодог хүүхэд сүү орлуулагчаар хооллодог хүүхдээс өсөлт, бойжилт болон эрүүл мэндийн хувьд нэлээд ялгаатай. Хөхний сүүгээр хооллодог хүүхэд гэдэсний халдварт өвчин, суулгалт өвчин, чихний халдвар, амьсгалын замын халдвараар өвчлөх нь бага байдаг.

Мөн халдварын бус өвчин буюу чихрийн шижин, зүрх судасны халгаат өвчин, таргалалттай байх нь ховор. Түүнчлэн харшилын өвчин буюу шуугиантай амьсгал, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчнөөр бага өвддөг.

Мөн халдварын бус өвчин буюу чихрийн шижин, зүрх судасны халгаат өвчин, таргалалттай байх нь ховор. Түүнчлэн харшилын өвчин буюу шуугиантай амьсгал, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчнөөр бага өвддөг.
Хөхөөр хооллох нь бас механик ач холбогдолтой. Тухайлбал эрүү нүүрний гаж хөгжил буруу хазалт болон дунд чихний үрэвсэлээс сэргийлнэ. Мөн хэл ярианы хөгжил, танин мэдэхүйн хөгжил илүү байдаг. Хүүхэд хөхүүлэх нь ээжид нь бас ач холбогдолтой. Ясны сийрэгжилт, ясны нягтаршил, хөхний хавдараас сэргийлдэг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






