Танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн Рене

Та бидэнд Бриджит Жонсоны өдрийн тэмдэглэл киногоороо танил болсон жүжигчин Рене Зеллвегер өөрийгөө танихын аргагүй болтол нь өөрчилж орхижээ. Өнгөрсөн даваа гараг тэрээр "Холливуудын шилдэг эмэгтэй" 21 дэх удаагийн арга хэмжээний үеэр олны өмнө гарч ирэхдээ ийнхүү тэс ондоо хүн болсон гарч ирсэн байна.



Оскарын шагналд нэр дэвшиж явсан жүжигчин Рене өөрийн шинэ дүр төрхөндөө үнэхээр сэтгэл ханамжтай, аз жаргалтай байгаа гэдгээ мэдэгдээд байгаа. Зөвхөн гайхаад өнгөрөөхөөргүй өөрчлөгджээ.



Тэрээр "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би ийм их өөр харагдаж байгаадаа хувьдаа их баяртай байна. Би одоо өмнөхөөсөө илүү аз жаргалтай, тайван амьдарч байгаа" хэмээжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
з (103.9.88.226) 2014-10-30 14:45:52
Тэрний ялдамхан царай алга болж байдаг л сээгсий хүүхэн болж дээ