Хумсаар нь шинжье!


Хүний таних тэр тусмаа өөрөө өөрийгөө таних нь амаргүй хэдий ч хумсаар нь хүнийг ямархуу зан ааштай болохыг мэдэж авах боломж бий. Хүний хумсыг ажиглавал өөр өөр байх нь тодорхой. Зарим бүсгүйчүүд даруухан өнгөөр будах дуртай байхад зарим тод өнгөөр будах дуртай байдаг.

Хумсаа урт ургуулдаг бол:  Тэвчээртэй эмэгтэй

Урт хумстай бүсгүй: Тэвчээртэй, өгөөмөр сэтгэлтэй, бусадтай өрсөлдөхийг төдий л хүсдэггүй. Өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг.

Хэт урт хумстай бол: Ихэнхидээ удаан хөдөлгөөнтэй назгай байдаг. өөртөө итгэх итгэл бага, бүрэг нууцлагдмал хүмүүс. Урт хумсанд хиймэл хумс орохгүйг анхааралдаа аваарай.

Хэт богино хумстай бол: Түрэмгий зантай. Ажилсаг хичээнгүй, бусдыг шүүмжлэхдээ гаргуун. Ам муруйсан бол тэдэнтэй эвлэрэхэд бэрх. Уур уцаар ихтэй. Шазруун. Өөнтөгч байх нь цөөнгүй.

Хатуу хумстай эмэгтэйчүүд: Эрүүл мэндээр сайн боловч ууртайн дээр мөнгөнд дуртай байдаг гэнэ.

Нимгэн хумстай бол: Эрүүл мэнддээ анхаарах болжээ.

Ургадаггүй, нимгэн салаалсан хумстай бол: Эрүүл мэнддээ одоохон анхаарахгүй бол болохоо байжээ.

Хумсаа мэрдэг бол: Сэтгэл санааны гүн хямралтай нэгэн. Магадгүй сэтгэцийн өвчтэй.

Шовх шувтан хумстай бол: Үнэний төлөө тэмцэгч.

Богино зөөлөн хумстай бүсгүйчүүд: Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөнгөн хийсвэр нэгэн.

Хумс нь хавтгай, бага зэрэг төвийсөн бол: Нилээд бүдүүлэг. Ёс суртахуундаа анхаарах шаардлагатай нэгэн ажээ.

Будсан лайкны өнгөөр тодорхойлох

Нимбэгэн шар өнгөөр буддаг бол бусдад халамжтай, даруу төлөв, хянуур болгоомжтой, энгийн ухаалаг бүсгүй.

Хурц ногоон бол ил тод амирлангуй, ямар ч нөхцөлд төрөлх шинжээ хадгалдаг, хэзээ ч барьц алддаггүй бүсгүй.

Улаан хүрэн бол нууцлаг, тачаангуй, сэтгэлээрээ баян, гал дөлтэй нэгэн.

Хөх, цэнхэр бол мөрөөдөмтгий, амьдралд гүн ухааны үүднээс ханддаг, бодит байдлаас тасархай оршдог, хүйтэвтэр зантай бүсгүй.

Хүрэн бол аливаад материаллаг тооцоон дээр үндэслэн ханддаг, хатуу үзэл бодолтой, ажигч гярхай зантай.

Улаан шаргал бол аливаад чин сэтгэлээсээ ханддаг, өөдрөг бадрангуй, амьдралд тодорхой зорилт тавьдаг, чөлөөт сэтгэлгээтэй байж чаддаг.

Саарал бол нягт нямбай, ажилсаг, хувирамтгай, үзэл бодолдоо баригдамхай, шүүмжлэмтгий зантай бүсгүй.

Нил ягаан бол далдын хүчинд итгэдэг, ойлгоход хэцүү тодорхойгүй зантай, бусдын нөлөөнд автамхай бүсгүй.

Цагаан бол энгийн, худал хуурмагийг тэвчиж чаддаггүй, ариун нандин чанарыг эрхэмлэдэг, хэзээ ч итгэл алдардаггүй.

Хар бол аливаад ул суурьтай ханддаг, бодсон санасанаа тэр болгон ил гаргаад байдаггүй, хуучинсаг үзэлтэй, өөртөө итгэл муутай нэгэн.

Гал улаан өнгөөр хумсаа буддаг эмэгтэй хувиа хичээмтгий, онцгойрох дуртай, илэн далангүй, шулуун шудрага зантай, өөдрөг үзэлтэй байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Enjik Enji (103.229.122.33) 2014-11-05 01:11:55
humsnii tolio owchin orson bh n yutai holbootoi weymar neg yumand tsohij gemteegvi bhadbvh humsnii