Төрсний дараа эмэгтэйчүүдийн сексийн хүсэл нэмэгддэг болохыг тогтоов

Ирландын эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн мэргэжилтнүүд төрсний дараа 6-8 сарын дараа эмэгтэйчүүдийн сексийн хүсэл тачаал нэмэгддэг болохыг тогтоожээ.

Судлаачид нөхөртэй, нэг ойтой хүүхэдтэй 1000 орчим эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулснаар дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Эдгээр эмэгтэйн 71 хувь нь нярайлсныхаа дараах бэлгийн амьдралдаа өмнөхөөсөө илүү сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлжээ.

Профессор, сэтгэл судлаач Дэвид Дюван “Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралдаа тийм ч идэвхтэй бус ханддаг. Нярайлснаас 6-8 сарын дараа тэдний бэлгийн идэвх өмнөхөөсөө илүү нэмэгддэг. Гэхдээ үүнд гэр бүлийн харилцаа, сэтгэл санааны тогтвортой байдал асар их нөлөө үзүүлдэг” гэжээ.

Түүний ярьснаар ойрын ирээдүйд эмэгтэйчүүдийн хувьд секс нэн тэргүүнд тавих асуудал болж хувирч магадгүй гэнэ. Энэ нь эмэгтэй хүний байгалиас заяасан төрөлх зан чанар нийгмээ дагаад өөрчлөгдөж буй явдал аж.

“Нөхрүүдийн хувьд эхнэрээ жирэмсэн үед нь сайтар халамжилж, анхаарал тавих нь нярайлсны дараах түүний сэтгэл зүйн тогтвортой байдал, цаашлаад сексийн дур хүсэл нэмэгдэхэд нь сайнаар нөлөөлдөг” хэмээн Дэвид Дюван онцолжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ХАРИУЛААЧ (202.179.0.238) 2014-11-05 10:29:24
МАНАЙ НАЙЗ ЗАЛУУ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ЭРХТЭНДЭЭ ВАЗЕЛИН ШАХУУЛЖ БАЙСАН ГЭСЭН ИХ БИШ ОДОО ТЭР НЬ ХАРЖ БАРИХАД МЭДЭГДДЭГ ЭНЭ ҮР ТОГТООХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ ҮҮ МЭДДЭГ ХҮМҮҮС НЬ ХЭЛЖ ТУСЛААЧ