Мэрилин Монрогийн нийтэд дэлгэгдээгүй зургууд


Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн баасан гарагаас хойш багагүй шуугиан тариад байгаа нэгэн дуудлага худалдааны товын тухайн мэдээллийг дуулгая.
Америкийн дуудлага худалдааны Julien’s Auctions House-аас энэ сарын 31-нээс ирэх сарын 1-ний өдрүүдэд “цуутай” бүсгүй Мэрилин Монрогийн “нэн ховор” гэрэл зургуудыг онлайн дуудлага худалдаагаар арилжих гэж байгаа юм байна. 

Түүний эл зургуудыг хувийн мэйк-ап артистаар ажиллаж байсан Аллан Вайти Снайдэрийн хувийн цуглуулгаас авсан ба тэрээр Монрогийн мэйк-ап артистаар 15 жил ажиллажээ.

Оддын дуудлага худалдааны "чадварлаг" мэргэжилтэн Даррен Жулиэний хэлснээр урьд өмнө хэзээ ч олны хүртээл болж байгаагүй Мэрилин Монрогийн 100 гаруй зураг , захиа, мөнгөний хавчаар болон Франк Синатра, Чарли Чаплин, Жэймс Дин нарын дурсгалын зүйлс дуудлагаар үнэлэгдэх гэнэ.

Энэхүү үйл явдал Холливуудын “секс” бэлэг тэмдэг гэгддэг алдартай жүжигчин бүсгүйн өөд болсны 50 жилийн ойгоор тохиож буйг гадаадын зарим хэвлэл мэдээллийнхэн онцолсон байна. Тэрээр 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Дуудлага худалдаагаар үнэлэгдэх зургууд түүний кино зураг авалтын үеэрх зургууд байсан ба 1940 - 1950-аад оны үеүдэд хамаарагдах ажээ.

















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.