Ардын уламжлалт эмчилгээ

Хөх өвдвөл:

breast-health-03

  1.  - Хар байванг усанд зуурч шавшиж угаавал эдгэнэ.
  2. - Чонын соёо түлж нунтаглаад эмийн нэг тунгаар буцалгаж уувал эдгэнэ.
  3. - Хөх хавдсанд өглөө эрт ямааны баас шээсийг газарт хүргэлгуй аваад ухнын шээстэй хольж 3 удаа шавшваас сайн.
  4. - Төрөх үед эхэс саатахад хараацайн тархи шар тостой буцалгаж өгөхөд тустай.
  5. - Уран Шувууны үүрийг усанд буцалгаж бүлээн уувал сайн.
  6. - Хөх сүүгүй болбол зээрийн чөмөг идвэл сүү орно. Мөн шар будаатай цай байнга уух тустай.
  7. - Сая төрсөн хүн цагаан мөөгийг хонины шөлөөр даруулж 60 хоног уухад элдэв эмгэг тогтож үлддэггүй сайн талтай.
  8. - Бүсгүй хүнийг нярайлахын нь өмнө багахан шар тосонд давс уусган даруй уулгаваас сайн.

Ханиалгыг эмчлэх шилмэл 9 арга

  • -         Удаан хугацаагаар үргэлжилсэн архаг ханиалгыг анагаахдаа хуурай цэмбэн алчуураар сайн гэгч арчаад гахайн дотор өөх юмуу хайлуулсан тос түрхэж шингэтэл нь илнэ. Хэрэв олдвол нарсны тос бага зэрэг хольж болно.-          Арвай, овъёос, хөх тариа гурав дээр 120 гр бүйлс хийж кофе адил ууна. Халуун сүү нэмж болно.

    -         Манжингийн шүүсийг сахартай хольж уувал хатгалгааг анагаадаг.

    -         Арван бөөрөнхий сонгино, нэг бөөрөнхий сармисыг жижиг жижиг хэрчиж сүүнд хийгээд сонгино, сармисыг зөөлөртөл буцалгана. Бага зэрэг бал нэмж болно. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.

    -         Өндөгний шар, элсэн чихэр, ром архи гурвыг хольж өлөн элгэн дээрээ ууна.

    -         Зэрлэг буюу таримал луувангийн шүүсийг сүү юм уу, шингэн балтай хольж хэрэглэнэ. Тэгэхдээ тэн хагас нь шүүс тэн хагас нь сүү, бал байх ёстой. Өдөрт зургаан удаа хоолны халбагаар ууна.

    -         Хоолны 2 халбага шинэ өрөм буюу цөцгийн тос шинэ хоёр өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөрт хоёр удаа ууна.

    -         Хавар цагт хусны шүүс, агч модны шүүсийг сүүтэй хольж ууна.

    -         Алирсаар хийсэн ундааг балтай хольж ууваас сайтар хөлөрч бие хөнгөрдөг.

  • Чонын өөхийг ихээр хэрэглэвэл уушигны өвчин илааршина

  • -         Сүрьеэ эмчлэх олон арга байдаг. 1 лонх жимсний архинд зуун настыг 4 өдөр байлгана. Бэлэн болмогц нь өдөрт 1 жүнзийг уухад өвчин илааршина.

    -         Булчирхай томрох, яваандаа уушигны булчирхайн сүрьеэ туссан хүнд хустай ойд элбэг байх алаг шаазгайн мах идэж, шөлийг ууваас сайн.

    -         Сүрьеэ архаг мэнгэрийг эмнэх өөр нэг арга нь паалантай саванд гахайн өөх 100 гр, давсгүй цөцгийн тос 100 гр, зөгийн бал хийж хайлуул. (буцалгаж болохгүй) Хайлж дуусмагц дээр нь зуун настын шүүс 150 гр мөн какаогийн нунтаг нэмээд сайн холино. Ингээд шилэн хөргөгчинд хадгална. Үүнээсээ хоолны халбагаар нэгийг аяга халуун сүүнд уусгаж өдөрт 2 удаа ууна.

    -         Мөн сүрье өвчин болон бусад уушигны өвчнийганагаахад чонын өөхийг шарлуулан хайлуулж тос болгон хоолны халбагаар өдөрт 2 удаа уудаг. Багтраа өвчинд вансэмбэрүү, моносны навч бүцалгаж, мөн зэрлэг цагаан төмсийг сүүнд буцалгаж, бас хусны шүүсийг дасгах бэхжүүлэх зэрэгт эмчилгээний журмаар хэрэглэх нь онцгой сайн. Амьсгаа давчдахад цагаан зандан, жуган, чихэр өвс зэргийг уудаг. Чихэр өвсийг 8 настай хүүхдэд даруулж өгвөл илүү сайн.

    -         Зөгийн балны уусмал цэр ховхолдог


  • -         Үхрийн чөмөг нь уушгийг зөөлрүүлж, дэлүүний тамирыг сайжруулахад тустай.

    -         Өдөр шөнө ханиах, уушигний өвчинд хөх хуцын уушгийг усанд чанаж идсэнээр илааршина.

    -         Зэсээр уушгаа хөхүүлэх, хавтгай зэсийг уушигны дээр тавьж бооход маш сайн. Мөн зэсийг чанаж шөлийг нь уух сайн. Зэс саванд бага зэрэг тараг хийгээд ногоормогц нь усаар шингэлж уух зэрэг нь уушгинд эм болдог.

    -         Уушигны өвчин, астма зэрэгт туулайн цусыг тэр даруй нь буюу шинээр нь уух сайн.

    -         Уушигны аливаа өвчинд хүнцэл /гожил/-ийг халуун ширмэн дээр хуурч гаднах үс хальсыг хусч хаяад гүүний айраг юмуу сүүнд хольж уух нь сайн.

    -         Халх голын  хөндий нөмрөгийн орчимд ургадаг морин улаагана хэмээх улаан өнгөтэй, исгэлэн амттай жимсний хандыг ханиад, уушигны өвчин, ходоодны үрэвсэл эмчлэхэд ашигладаг ажээ.

    -         Амьсгаа бачуурах өвчинд хонины түүхий тархийг цэвэрлэж цус шүүсгүй болгоод жамц давсаар холимог хийн 3 орой хоолойгоо хөхүүлэх нь маш сайн.

    -         Зөгийн балаар хийсэн ундаа цэр ховхлон ханиадыг анагаахад нэн сайн. Сүрьеэ өвчний эхний үед балыг сарнай цэцгийн дэлбээтэй хольж хэрэглэх нь эм болдог.

    -         Амьсгалын дээд замын хатингарших өвчтэй хүнийг зөгийн балаар утаж эмчилдэг. Зөгийн балын 10 хувийн уусмалаар 5 минут утвал хамар болон төвөнхийн салст бүрхүүлд нөлөөлөөд зогсохгүй биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулдаг

    -         Нунтаг гичийг оймсондоо хийж өмсөөд хэдэн өдөр явбал хүйтнээс үүдэлтэй юмуу, хатгаа, хурц үрэвсэлт ханиад өвчнүүд аяндаа илааршина. Хатгаа эмгүй эдгэнэ. Хатгаа тусч байнга халуурч байгаа үед хөлийн шагайгаар татахуйц хүйтэн усанд ердөө ганцхан минут зогсож, уснаас гаруут ноосон дулаан оймс өмсөн 15 мин гүйх буюу түргэн алхах хэрэгтэй. Энэ аргыг өдөр бүр тодорхой цагт давтана.

    -         Уушиг арьс хоёр харилцан шүтэлцээтэй тул гадны муу нөлөө арьсанд үйлчилэхэд уушигт сөрөг нөлөө үзүүлэн хүний хамар битүүрэх, дуу хоолойны өнгө өөрчлөгдөн хоолой сөөх, хамраас цус гарах, ханиалгах зэрэг шинжээр илэрнэ.

    -         Сэрүүний улиралд уушигны өвчин хөдөлбөл хар үнээ, хонины сүүг хөөрүүлэн халуунаар нь уухаас гадна улаан үнээ цагаан гүүний сүүг түүхийгээр тус тус 2-3 долоо хоног уувал уушигны архаг өвчин эдгэнэ. Тэрчилэн уушигны элдэв ханиалганд тарвага, үнэгний уушгийг түүхийгээр нь  хатааж эм шиг нүдээд балга архиар даруулж өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Мөн үнэг чононы махыг дээрхийн адил хэрэглэнэ. Ер нь аливаа залуу малын уушгийг гүүний сүүнд чанаж идвэл  уушигны өвчин хийгээд ханиалга эдгэнэ.

    -         Тэрчлэн нохой, чоно, ятга шаазгай, баавгайн мах, тосыг зэс саванд чанаж идэх, гахайн бөөрний өөхийг тос болгож аяга сүүнд хоолны халбагаар нэгийг хольж өдөр бүр уух, тас шувууны цөсийг уух зэргээр эмчилбэл сайн.

    -         Уушигны элдэв өвчин ба амьсгаа буу өвчинд, “астмад” вансэмбрүү, цахилдгийн үндэс, чихэр өвс зэргийг хувь тэгш найруулан тан эмийн адил тууштай уувал сайн. Тэрчлэн улаан шоргоолжны үүрэн дээр чихэртэй усанд норгосон бөс даавуу тавьж 4 цаг болсны дараа авч нугалж эвхээд үнэрлэх, цэвэр халуун усанд базаж усыг нь уух тустай. Бас туулайн цус халуунаар ууна.

    -         Астмад хар үнэгний мах идэх, барагшуунд жамц давс хольж хөхүүлбэл эдгэнэ. Уушигны аливаа архаг өвчин хийгээд уушиг цоорохыг анагаахад үнээний сүү тустай. Шинэ цагаан тос, хуу шар тос идэхэд уушигны элдэв өвчинг эдгээдэг. Тэрчлэн архаг ханиалганд хунчрыг хандалж өдөрт хоол ны том халбагаар 3 удаа ууна. Энэ эмчилгээг удаан хийвэл сайн, ханиалга бүрэн алга болно.

    -         Өдөр шөнөгүй ханиалгахад хөх хуцны уушгийг чанаж идэх, хий ханиалгахад тарваганы сэвстэй ходоодыг чанаж шүүж тунгаагаад ууна.

    -         Үгдэрсэн ханиалгад хөх, цагаан дэгд, царван, лууванг хэм тэгш найруулан чанаж өдөрт 3 удаа, тус бүр дунд зэргийн шаазанга ууна. Цагаан далийг чанаж ууна. Эсвэл зажилж шүлсээ залги ямарч ханиалгыг зогсоож чадна. Мөгөөрсөн хоолойн өвчин шалтгаалан ханиалгахад чацаргана чанаж өдөрт 3 удаа ууна. Мөн яншуйг сүүнд 3-5 ширхэгийг чанаж халуунаар нь уух, шингэн 1 буцалгаж буй усанд 3 дусааж уувал элдэв ханиалга зогсоно.

    -         Бүгшүүлж ханиалгах амьсгал давчидахад зээргэнэ 2 цэн, буйлс цөм 3 цэн, чихэр өвс 1 цэнг хольж чанаад өдөрт 2-3 удаа уувал ханиалгахыг зогсооно. Тэрчлэн хөхүүлэг ханиаданд илжигний сүү уух, үзэм сүүнд чанаж уувал сайн. Их ханиалгаж нүүр нүд хавдваас, сонгино чанаж шүүсээр нь нүүр нүдээ угаах, вансэмбэрүү чанаж уувал тустай. Цусан хатгалга тусахад хүйтэн усан дотор байн байлгасан хүйтэн чулуугаар уушгинд жин тавьбал эдгэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(197.155.141.7) 2014-11-16 15:35:27
heregtei medeelel bna