Сонирхол татам эмэгтэй
Та бидний сайн танил болсон АНУ-аас гаралтай поп дуучин Леди Гагаг гаж гэмээр хэв маягтай гээд хэлчихвэл гажуудахгүй л болов уу? Олны өмнө гарч ирэхдээ үргэлж л бусдыг гайхашруулсаар, алмайруулсаар л байдаг. Тэгвэл дуучин хатагтай маань улам л гаж болоод байх шиг.

Өөрийн аялан тоглолтыг хийж яваа бүсгүй маань одоогоор Франц улсад байгаа билээ. Тэрээр өнгөрсөн шөнө Парист нэгэн үдэшлэгт ирэхдээ өөрийгөө усан доорх ертөнцөд байгаа хэмээн төсөөлсөн бололтой. Аварга наймаалжийг санагдуулам боловч хэтэрхий болхи өмсгөлтэй ирсэн түүнийг олон түмэн өмнөх шигээ гайхаад өнгөрсөн бололтой. Магадгүй энэ хэв маяг нь одоо хэнийг ч гайхашруулахаа больсон байж болох юм.

Тэрээр үдэшлэгний дараагаар өөрийн Твиттер хуудсандаа "Үдэшлэгний дараа хэн нэгэн нь маш их уусан бололтой. Миний тэмтрүүлнүүд хэтэрхий их виски болчихжээ" хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.