Жижиг хар даашинз
Манай уншигч бүсгүйчүүд өмсөх дуртай жижиг хар даашинзны тухай мэдэх болов уу? Олны хүртээл болсон цагаасаа эхлэн цаг үеийн шилдэг хувцсаар шалгардаг жижиг хар даашинзны тухай товчхон мэдээллийг хүргэе.

Анх хар даашинз 1920-иод онд дэлхийн загварын ертөнцөд танигдаж, алдарт загвар зохион бүтээгч Коко Шанель энэхүү даашинзыг мөн урласан аж. Гэвч тэр үедээ бүсгүйчүүд тийм ч ихээр сонирхоогүй гэнэ. Зууны сайхан эмэгтэй, кино жүжигчин Одри Хепбурн "Тиффанигийн уусан өглөөний цай" кинон дээр жижиг хар даашинз өмссөн нь ийнхүү алдар хүндийг авчирч үе үеийн эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд байх болжээ.

Энэ цаг үеэс хойш буюу 1920-иод оноос "жижиг" хар даашинз өөрийн байр суурийг алдалгүй өнөөдрийг хүрчээ. Шоу бизнес, улс төрийн гээд ямар ч эмэгтэйчүүдийн сонголт болсоор байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







