Тэд гэрлэхээр болжээ

Холливуудын хамгийн сайхан залуучуудын тоонд албан ёсоор багтдаг жүжигчин Жонни Депп дурлалт бүсгүй 28 настай жүжигчин Эмбер Хердтэй гэрлэхээр болжээ. Хосууд 2011 дэлгэцнээ гарсан "Согтуу тэмдэглэл" кинонд хамтран тоглож улмаар бие биедээ сэтгэл алдарсан гэдэг. 

Тэр үеэс 51 настай жүжигчин Жонни өөрийн гэр бүлээ орхиж залуухан, халуухан Эмберийг сонгосон. 3 гару жилийн хугацаанд болзож байсан хосууд ийнхүү шинэ оны босгон дээр хуримаа хийхээр болсон аж. Тэдний хуриманд Жоннигийн дотны найзууд болох рок дуучин Стив Тайлор, Мерилин Мансон нар уригдаад байгаа гэнэ. Хосууд хуримаа карибын арал дээр хийхээр төлөвлөжээ. Дашрамд дуулгахад хосууд 2014 оны нэг сард сүй тавьсан бөгөөд он хуучирхад хуримаа хийх болжээ. Тэдэнд баяр хүргэе! 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.