Хатагтай Мишель Обама Токиод айлчиллаа
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Америкийн Нэгдсэн Улсын
тэргүүн хатагтай Мишель Обама анх удаагаа Япон Улсад айлчилсныг Цагаан Ордоноос
мэдээллээ. Хатагтай Обама энэ удаагийн айлчлалаараа охидын боловсролын асуудлыг
илүүтэй анхаарч буйгаа мэдэгдсэн юм.
Тэрээр гуравдугаар сарын 18-19-ний
өдрүүдэд Токиод, 20-нд Японы хуучин нийслэл Киодод зочлох гэнэ. Харин дараа нь
Камбуж руу хоёр өдрийн аялал хийхээр төлөвлөөд байна. Цагаан Ордоны мэдээлснээр
хатагтай Мишель Обама аль ч улс оронд охидын боловсролын асуудал чухал асуудлуудын
нэг байх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн энэ асуудлаар хоёр улсын
хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

2013 оны хоёрдугаар сард Японы Ерөнхий Сайд Шиндзо Абэ АНУ-ын Вашингтон хотод айлчилж байсан юм. Тэр үеэрээ Шиндзо Абэ гэргийгүй айлчилсан нь сонин тохиолдол болж байв.








