Чөлөөтийн бүсгүйчүүд Дэлхийн цомын хүрэл медалийн эзэд боллоо

ОХУ-ын Санкт-Петербург хотноо чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд шилдэг найман улсын тамирчид өрсөлдөж, Монголын багийн тамирчид хүрэл медалийн эзэн боллоо.

Хүрэл медалийн төлөө Монголын чөлөөт бөхийн бүсгүйчүүд маань АНУ-ын багтай халз тулж, 5-3-аар ялалт байгуулсан юм.

Эхлээд дэвжээнээ Э.Нарангэрэл гарч 8:2-оор хожиж яваад оноогоо “бариулж” 8-9-өөр хожигдсон. Манай дасгалжуулагчид оноог эсэргүүцэж бичлэг дахин үзсэн ч шүүгч нар хэвээр тооцсон тул 10-8-аар ялагдсанд тооцов. Үүний дараагаар Э.Сумьяа өрсөлдөгчөө 4:2-оор хожиж яваад өрсөлдөгчийнхөө гар хөлийг нь уургалан цэвэр дарсанаар хоёр багийн ялалтын харьцаа 1:1 болсон. 55 кг-д С.Бямбацэрэн өрсөлдөгчдөө ганц онооны зөрүүгээр 1:2-оор хожигдлоо. Дараа нь Б.Шоовдор өрсөлдөгчөө онооны илт давуугаар буюу 10:0-ээр ялсанаар багуудын ялалтын харьцааг 2:2 болгож тэнцүүлэв. Харин дараагаар нь манай бүсгүйчүүд гурав дараалан ялалт байгуулсан. Эхлээд дэлхийн аварга С.Цэрэнчимэд өрсөлдөгчөө илт илүүрхэж 12:1-ээр яллаа. Мөн дэлхийн аварга С.Батцэцэг өрсөлдөгчөө цэвэр ялав. Ингээд харьцаа 4:2 болсон бөгөөд О.Насанбурмаа дэлхийн аварга Е.Пирожковаг ялбал манай баг хүрэл медальд хүрэх байв. О.Насанбурмаа үнэхээр бахдам сайн барилдаж, өрсөлдөгчөө хутгаж яг далаар нь цэвэр унагаж бөөн оноо авсан бөгөөд 8-5-аар ялж чадсанаар чөлөөтийн бүсгүйчүүд маань хүрэл медалийн эзэн болсон юм.

Алтан медалийн төлөө ОХУ-Японы баг өрсөлдөж, Японы баг 5:2-оор ялалт байгуулсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаан. Монгол-АНУ

48 кг. Э.Нарангэрэл – Алисса Лампэ 8-10

53 кг. Э.Сумьяа – Уитни Кондер 4-2 /Э.Сумьяа цэвэр ялав/

55 кг. С.Бямбацэрэн – Э.Марулис 1-2

58 кг. Б.Шоовдор – Эллисон Раган 10-0

60 кг. С.Цэрэнчимэд – Келси Кемпбелл 12-1

63 кг. С.Батцэцэг – Эрин Глодго 11-2  /С.Батцэцэг цэвэр ялав/

69 кг. О.Насанбурмаа – Елена Пирожкова 8-5

75 кг. Г.Наранчимэг – Аделин Грэй 0-10

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.