Хүүхдээ үгэнд оруулах зальтай аргууд
Эзэгтэй
та зөрүүд хүүхдээ үгэнд оруулах гэж тархиа гашилгаж сууна уу? Тэгвэл бяцхан
зальтай 10 аргыг зааж өгье. Сошиал ертөнцөд эцэг эхчүүдийн дунд ихээхэн
дэлгэрээд байгаа эдгээр энгийн аргуудыг туршаад үзээрэй.

1. Үгэнд ороод өгөөч ээ” гэж загнахын оронд “Хөөе, хараарай. Муухай ааш явж байна. Чам руу үсрээд орчихвий дээ, бариад аваарай” гэж аргалах
2.
“Алган боов амсах гээ юу?” гэж заналхийлэхийн оронд “Нэг хүүхэд чих
хүзүүгээ хүйтэн усаар угаалгах гээд байна, чухам хэн гэдэг нь сонин байна”

3. “Явья, чамайг зөндөө хүлээлээ” гэж уцаарлахын орнд “Гараандаа, анхаар...марш! Гүйгээд!
4. "Хоолоо идэхгүй бол амттан өгөхгүй шүү”гэж сүрдүүлэхийн оронд “Энэ жаахан
махыг идчихвэл оронд нь нэг гоё амттан чам руу нисээд л ирнэ дээ”

5. Улиг болсон “Одоо унтаарай” гэж хэлэхийн оронд “Чамд хөнжлөөрөө хучих сонин арга зааж өгөх үү?”
6.
“Аяга тавгаа хураа!” гэж захиргаадахын оронд “Хэрэв чи шидтэн
байсан бол ширээгээ агшин зуур л цэвэрлэчих байсан даа” хэмээн мөрөөдөх дуртай
үрсээ аргалаарай
7. “Битгий маяглаад бай, тэр футболкийг чинь угаагаагүй байгаа, энийг өмс” гэж үглэхийн оронд “Хараач, энэ нөгөө хүн аалзтай футболканы чинь хамаатан нь шүү дээ, хоёулаа өмсөөд үзэх үү”

8. “Хичнээн хэлүүлэх гээв?” гэж уурлахын оронд “Нэг нууц мэдээ дамжуулья. Сонсоод давтаад хэлээрэй” гэж нууцлаг маягаар эвийг нь олоорой
9.
“Надад битгий дараа болоод бай!” гэж хөөхийн оронд “Чи цаанаа жаахан
тоглож бай. Намайг завтай болохоор хоёулаа бяцхан баяр хийе”
10. “Гараа угаасан уу” гэж улиг болсон үгсийг
давтан хэлэхийн оронд “Чиний гар угаасан ус тас хар өнгөтэй гарна даа, мөрийцөх
үү?” гэж нэг л удаа хэлэхэд хангалттай.
Аавуудаа,
ээжүүдээ эдгээр аргаас хэрэглээд үзээрэй. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.







