Ааваас ирдэг бэлэг

Зое охины нэг насны төрсөн өдрийн баяраар түүний ааваас хамт авахуулсан
зураг болоод ил захидалтай бэлэг иржээ. Гэвч охины аав төрсөн өдрийн баяр дээр
байсангүй. Учир нь охиныг нэг нас хүрэхээс 14 хоногийн өмнө аав нь хорт
хавдраар өөд болсон байна.

Брьюс Маккулоч гэх энэ залуу охиноо төрснөөс хойш өөрийн хорт хавдартай маш
идэвхитэй тэмцсэн боловч оройтсон байжээ. Эмч түүнд хорт хавдар түүний биеэр
маш хурдан тархаж байгаа талаар дуулгасан байна. Ингээд Брьюс охинтойгоо бүхий
л цагийг өнгөрөөж төрсөн өдрийнх нь бэлгийг бэлдсэн ажээ. Өөртөө хэр их хугацаа
үлдсэнийг мэдэхгүй байсан ч тэрээр охиныхоо анх үг хэлэх, анхны зул сарын баяр,
анх удаагаа алхах гээд бүхий л үед нь хамт байхыг хүсэж байжээ.

Зоеийн ээж Жанет “тэр охинтойгоо хамт байхдаа маш жаргалтай байдаг байсан, хамт тоглож, хүүхэлдэйн кино хүртэл хамт үздэг байсан” хэмээн дурсан ярьжээ. Брьюс охиныхоо 21 нас хүртэлх төрсөн өдрийн бэлгийг ил захидлын хамт бэлдсэн байна. Хэдийгээр охиноо насанд хүрэх хүртэл хамт байж чадаагүй ч охиндоо өөрийн гэсэн дурсамжийг бүтээж өгч чаджээ.

