Усанд сэлж, ядаргаагаа тайлцгаая

Эмэгтэйчүүд маань, тэр дундаа гэр бүлийн эзэгтэй нар маань өөрийгөө болон гэр бүлээ зардал багатайгаар, эрүүл амьдруулах боломжуудыг үргэлж эрж, хайж байдаг шүү дээ. Тэгвэл таны бодож суудаг тэрхүү сайхан боломжуудын нэг нь усанд сэлэлт гэдэгтэй санал нийлэх үү? Усанд сэлэлт нь эрүүл амьдрах хамгийн тохиромжтой, шилдэг арга ажээ.  Түүгээр ч барахгүй бүх насны хүмүүст тохиромжтой, алжаал дасгал арга юм. Амралт чөлөөт цагаараа усанд сэлэх нь таны бие организмыг амраах бөгөөд, оюун санааг ч тайвшруулна. Ингээд эзэгтэй нартаа доор мэдээллийг бэлтгэлээ. Чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ зөв боловсон өнгөрүүлээрэй. Энэ нь таны гоо сайханд ч тустай.

Усанд сэлэх нь таны эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?
Хүн усанд сэлэхийн тулд бүх биеэ хөдөлгөх шаардлагатай болдог. Тиймээс:
-    Зүрхний цохилтыг жигдрүүлж, бие организм дахь ачааллыг бууруулна.
-    Тэсвэр хатуужлыг бий болгож, булчинд хүч чадал оруулан, зүрх судасны үйл ажиллагааг тэтгэнэ.
-    Зүрх, уушигны эрүүл байдлыг хангаж, хэвийн жинтэй байхад тусална.
-    Хүч чадлыг бий болгоно.
-    Усанд сэлэх явцдаа булчингуудыг хөдөлгөөнөөр хангадаг тул үр дүнтэй дасгал болдог.

Бусад ач холбогдол:
-    Дасгал хөдөлгөөн хийснээр та тайван, амгалан байна.
-    Стрессийг бууруулна.
-    Уян хатан байдлыг сайжруулна.
-    Зарим төрлийн гэмтэлд эмчилгээ болдог.
-    Халуун өдөр усанд сэлэх нь таатай байдлыг бий болгодог.
-    Усан бассейн, нуур, гол горхи, наран шарлагын газар гэх мэт олон газар усанд сэлэх боломжтой.

Усанд сэлэлтийн талаар танд өгөх ерөнхий зөвлөгөө:
-    Эхлээд та хэрхэн сэлэх талаар суралцах хэрэгтэй.
-    Дараа нь эргэн тойрныхоо аюулгүй байдлыг хангах нь чухал.
-    Ус руу орохын өмнө булчин болон үе мөчөө хөдөлгөн, бие халаах дасгал хийх нь тохиромжтой.
-    Уух шингэн зүйлтэй байх ба түүнээсээ тогтмол ууна.
-    Хэрвээ та дөнгөж эхэлж байгаа бол хэт удаан усанд сэлэх нь тийм ч сайн биш.
-    Мөн та удаан хугацааны туршид дасгал хөдөлгөөн хийгээгүй байгаа бол үүнийг эхлэхээсээ өмнө эмчид үзүүлсэн нь дээр шүү.  
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.