Хурууны уртаар шинжихүй

A) Гарын долоовор хуруу нь ядам хуруунаасаа богино хүн гадаад байдлаараа үзэсгэлэнтэй байдаг байна. Тэд ид шидийн мэт үргэлж гэрэлтэж байдаг нь маргашгүй зүйл юм. Мөн нэмж хэлэхэд тэд маш зоримог шийдэмгий байдаг ба эрсдэл үүрэх нь тэдний хувьд асуудал биш.


Тэд ихэвчлэн: Цэргийн хүн, Инженер, Шатарчин байдаг бол мөн үгийн сүлжээ бөглөхдөө гарамгай байх нь элбэг. Эрдэмтэд урт ядам хуруутай хүн илүү их орлого олдогийг тогтоожээ.

B) Долоовор хуруу нь ядам хуруунаасаа урт хүн өөртөө маш итгэлтэй, мөн их зантай хүмүүс байх нь олонтой. Тэд ганцаараа байх маш дуртай бөгөөд тэдний чөлөөт цагт хүмүүс саад болоход маш дургүй байдаг. Тэд хайр сэтгэлийн хувьд түрүүлж алхам хийдэг төрлийн хүмүүс биш бөгөөд тэд үргэлж боловсон байдаг. Ихэвчлэн зөвшөөрч тэдэнд анхаарал хандуулсанд талархдаг.

C) Долоовор хурууны урт нь ядам хурууны урттай тэнцүү хүмүүс үргэлж энхтайвныг дээдлэгч хүмүүс байдаг ба зөрчил мөргөлдөөнд таагүй ханддаг. Тэд маш найрсаг ба үргэлж хүмүүстэй харилцаа тогтоож дотносохыг хүсдэг. Тэд хайр сэтгэлийн хувьд маш үнэнч, мөн хайр халамжаар дүүрэн үргэлж хамтрагчаа анхаарч халамжилж байдаг байна.

Эх сурвалж: mongolcom.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.