Ядаргаанаас ангижруулах 9 хүнс
Таны хувьд орой оройтож унтан, өглөө эрт босч, энерги зарцуулсан эрчимтэй ажлын өдрүүд тохиолдож байна уу? Тэгвэл та дараах 9 хүнсийг хэрэглээд үзээрэй. Тэд таныг лавтай сэргээх болно.
1. Хулууны үр – Хэрвээ та 30 минутын дасгал хийхэд Эверэстэд авирч буй мэт ядарч байвал танд магни дутагдаж байна гэсэн үг. АНУ-ын хөдөө аж ахуйн хүрээлэнгээс 40-75 насны 13 эмэгтэйд 4 сарын турш судалгаа хийхэд магнийн дутагдалтай хүмүүст илүү их хүчилтөрөгч шаардагдаж байгаа нь харагдсан байна. Ийм тохиолдолд та ямар нэгэн зуушинд ¼ аяга хулууны үр хийж, өдөрт эмэгтэйүүд 310гр (31-с дээш насанд 320гр), эрэгтэйчүүд 400гр (31-с дээш насны эрэгтэйчүүд 420гр)-аар идэж байх нь зохимжтой.

2. Тараг – АНУ-ад 1 саяас илүү хүн ходоодны архаг өвчнөөр шаналж, нойргүйдэлд орсон байдаг. Үүнд хоол боловсруулах замын бичил биетнүүд тэнцвэргүй байгаа нь ихээхэн нөлөөлж байгааг судлаачид харуулсан ба үүний үндсэн дээр Щведийн судлаачид “тараг идэх ходоод гэдэсний 15 өвчнийг урьдчилан сэргийлнэ” хэмээсэн байна. Үүний талаар хийсэн 14-15 судалгааны үр дүнгээс харвал долоо хоногийн турш таргийг өдөрт 200гр-аар 2 удаа идсэнээр биеийн болон сэтгэцийн ядаргаа арилж, эрүүл мэнд сайжирсан мэдээлэл байна.

3. Улаан буудайн үр – Уэльсийн Кардиффийн их сургуулийн судлаачид улаан буудайн үр хэрэглэдэг хүмүүс нь сэтгэл санааны шаналалыг бага мэдэрдэг ба бэрхшээл зовлон ч цөөн тохиолддогийг тогтоосон байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн улаан буудайны хэрэглээний нэмэгдсэний дараа 2 долоо хоногийн дараагийн үр дүнд тэдний энерги 10%-иар нэмэгдсэн байсан байна.

4. Бүх төрлийн үр тариа – Зарим хүмүүсийн хоолны дэглэмд энэ хориотой байж болох ч эрч хүч нэмэгдүүлэх тал дээр яах аргагүй сайн зүйл юм. Энэ нь таны цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг байна. Чихрэнд байдгийн адил энгийн сахарууд болон боловсорсон хүнсүүд нь бие организмд маш хурдан энергийг өгдөг боловч цусан дахь сахарыг баяжуулдаг.

5. Хушга – Бельгийн судлаачид ходоод гэдэсний архаг өвчтэй хүмүүст Омега-3 дутагдалтай байдгийг судалгаагаар тогтоосон бөгөөд хамгийн их дутагдалтай хүмүүс нь илүүтэй их ядарсан байжээ. Америкийн сэтгүүлд нийтэлсэн өөр нэгэн судалгаагаар хушганд байдаг альфа-лонелийн хүчил, омега-3 зэрэг нь өвчнөөсөө мэдэрч байгаа сэтгэл гутралын шинж тэмдгийг намдаадаг гэдгийг мэдээлсэн байна.

6. Хар шоколад – Хавар болж байгаа үед та чихрийн сонголтондоо ухаалаг хандах хэрэгтэй шүү. Нэгдсэн хаант улсын Халл Йоркийн Анагаахын их сургуулийн судлаачид 2 сарын турш архаг хууч өвчтэй хүмүүст өдөр бүр 45 гр шоколад өгч байсан гэнэ. Судалгаандаа хар, бор, цагаан өнгийн шоколадууд ашигласан байна. Харин хар шоколад идэж байсан хүмүүсийн хувьд ядаргаанд орох нь бага байсан байна. Тиймээс эрдэмтэд ядаргааг бууруулах, сэтгэл санааны баяр баяслыг нэмэгдүүлэх тал дээр хар шоколадыг санал болгожээ.

7. Цай – Кофе нь кофейний агууламжаараа цайнаас хамаагүй илүү байдаг. Гэвч нэг аяга цайнд ядаргааны эсрэг олон жор байдаг байна. Биологийн сэтгэл судлалын нэгэн хэвлэлд нийтлэгдсэн нэгэн судалгааны дагуу кофенээс илүү цайнд байгалийн амин хүчлүүд байдгаараа санах ойн доройтол, сэтгэцийн ядрал зэргийг эсэргүүцдэг гэжээ.

8. Тарвас – Та их халуун өдөр, эсвэл дасгал хийснийхээ дараа ихээр ядарч байвал энэ нь шингэн алдалтын нэг хэлбэр юм. Мөн зуны улиралд хүмүүс тарвасыг маш ихээр таашаадаг. Тамирчдын дунд явуулсан саяхны нэгэн судалгаагаар тэдний 92% нь хоол шингэн хязгаарлагдмал 15 цагийн турш маш их ядардаг гэсэн байна. Мөн анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг гэжээ. Хэрвээ та эндээс H2O авч чадахгүй бол амтат гуа эсвэл навчит ногоог сонгоорой.

9. Улаан хонхон чинжүү – Витамин C-ний антиоксидантууд нь архаг өвчнийг бууруулахад нөлөөлдөг билээ. Orthomolecular анагаах ухааны сэтгүүлд хэвлэгдсэн 44 хүний нэгэн жижиг судалгаанаас харвал витамин С-г 2 долоо хоногийн турш өдөр бүр 6гр-аар хэрэглэсэн хүмүүсийн ядралт нь бага байжээ. Мөн стрессийн даавар нь ч бага байсан байна. 1 аяга зүсмэл улаан чинжүү идэх нь танд 29ккл-ыг өгдөгөөс гадна витамин С-ний хэрэглээ тань бараг 200% хүртэл нэмэгдэнэ. Энэ нь жүржнээс хамаагүй илүү гэсэн үг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.