Хачико нохойг эргэн дурслаа

2009 онд "Хачи - Нохойн түүх" нэртэй кино дэлгэцнээ гарч олон олон үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж чадсан билээ. Тус кинонд алдарт жүжигчин Ричард Гири тоглосон юм. Нэгэн их сургуулийн профессор өртөөнөөс гэр лүүгээ харих замдаа бяцхан гөлөг олсон нь хожмоо нас барсан эзнээ өртөөн дээр 9 жил хүлээж байгаагаар кинонд гардаг.



Тус кино нь бодит үйл явдлаас сэдэвлэсэн бөгөөд японы акита үүлдрийн нохой өөрийн нас барсан эзнээ өртөөн дээр 9 жил хүлээсэн гэдэг. Бодит Хачи нохой 1923 онд төрсөн бөгөөд 1935 онд таалал төгсчээ. Хачиг 2 настай байхад түүний эзэн зуурдаар өнгөрсөн юм.



Хачиг өнгөрсний дараа хүмүүс Токио хотын Шибуя галт тэргийн буудал дээр галт тэрэг ирэхийг хүлээж буй нохойн хөшөө дурсгалд нь зориулж босгосон гэдэг. Үүнээс хойш тасралтгүй 80 жилийн турш Хачиг эргэн дурсах ёслол болж байгаа юм. Энэ ёслол сакура дэлгэрэх цагаар эхэлж сарын хугацаанд үргэлжилдэг байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
хачи (103.26.193.58) 2015-04-13 22:58:09
Ёстой сайхан сэтгэл хөдөлгөсөн хөөрхөн киэо шүү би энэ киног үзэх болгондоо Хачиг бодож өрөвддөг шүү