Сурагчдын хүсэл

Нэгэн бага сургуулийн багш ангийхаа хүүхдүүдээс юу хүсэж, мөрөөддөг талаар бичихийг даалгажээ. Багш эмэгтэй ийм ихй сэтгэл хөдөлгөсөн хариулт авна гэж төсөөлөө ч үгүй байсан аж. Зарим хүүхдийн бичсэн зүйл үнэхээр өрөвдмөөр гэж хэлж болохоор байсан байна.



Багш маань намайг гэртээ очоод гэрийн даалгавраа хийх харандаа байхгүй гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна.



Намайг коллежид явахыг хүсдэг гэдгийг багш маань мэдээсэй гэж хүсэж байна.



Би аавыгаа маш их санадаг гэдгийг багш маань мэдээсэй гэж хүсэж байна. Учир нь аав маань намайг 3 настай байхад Мексик рүү цөллөгдсөн. Би түүнийг харалгүй 6 жил болжээ.



Надтай тоглох найз байхгүй гэдгийг багш маань мэдээсэй гэж хүсэж байна.



Заримдаа миний унших хичээл гарын үсэг байдаггүй гэдгийг багш маань мэдээсэй гэж хүсэж байна. Учир нь ээж минь надтай тийм удаан байдаггүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.