Уран зургийн түүхэнд орсон Оросын анхны эмэгтэй зураач


    Зинаида Серебрякова 1884 оны 11 сарын 28-нд Харьковын ойр «Нескучное» эдлэнд төржээ. Түүний эцэг алдартай барималч байсан. Эх нь Бенуагийн гэр бүлээс гаралтай бөгөөд залуудаа зураач байсан. Түүний ах дүү 2 ч бас муугүй авъяастай байсан. Дүү нь уран барилгач, харин ах нь аугаа уран ба шугам зургийн мастер байжээ.

    Зураач эмэгтэйн хүүхэд, залуу нас нь Петербургт уран барилгач өвөө Н. Л. Бенуагийнх нь эдлэнгийн гэрт өнгөрчээ. Зинаидагийн анхаарлыг талбай дээрх залуу тариачин хүүхнүүдийн ажил татдаг байлаа. Энэ нь түүний бүтээлд нэг бус удаа тусгагддаг.

    1886 онд эцгийгээ нас барсны дараа гэр бүл эдлэнгээсээ Петербургруу нүүсэн. Бэр бүлийн бүх гишүүд уран бүтээлээр амьсгалж, Зина ч урамтай зурж байсан.

    1900 онд Зинаида эмэгтэйчүүдийн гимназийг төгсөж, М. К. Тенишева хатны үүсгэсэн уран сайхны сургуульд орсон.

    1902-1903 онуудад Итали явахдаа маш олон ноорог, судалбар зураг бүтээсэн. 1905 онд өөрийн үеэл Борис Анатольевич Серебряковтой гэрлэсэн. Хуримынхаа дараа залуу хосууд Парисруу явсан. Тэнд Зинаида де ла Гранд Шомьер Академид сууж, маш их эд агуурс зурж ажилласан.

    Жилийн дараа залуу хосууд гэртээ эргэн ирсэн. Зинаида эдлэндээ ажиллаж, судалбар зураг, хөрөг, байгалийн зургууд бүтээж байв. Хамгийн анхны бүтээлээс нь түүний өөрийн стиль, сонирхолын хүрээг тодорхойлж болно. 1910 онд Зинаида Серебряковаг жинхэнэ амжилт хүлээж байв.

    1910 онд Москвад болсон оросын зураачдын 7-р үзэсгэлэнд Третьяковскийн галерей «За туалетом» хөрөг зураг болон « Намрын ногоо » зургийг нь авчээ. Түүний байгалийн зургууд цэвэрхэн, хурц өнгөтэй, техникийн төгс чанартай, байгалийн ер бусын гоо сайхныг харуулж чаддагаараа гойд сайн юм.

    Зураачийн уран бүтээлийн цэцэглэлтийн үе нь 1914-1917 он бөгөөд Зинаида Серебрякова «Тариачид», «Унтаж буй тариачин эмэгтэй» зэрэг оросын байгаль, тосгон, тариачдын хөдөлмөрт зориулж цуврал зураг бүтээсэн.«Цагаан зотон» зурганд аугаа зураач Серебряковагийн хурц авъяас нээгдсэн.

    1916 онд А. Н. Бенуа Москвагийн Казанийн вокзалын туурганы зургийн зурах ажлыг авч, энэ ажилдаа Зинаидаг ч татсан. Зураач маань Энэтхэг, Япон, Турк зэрэг Дорнын орнуудын сэдвээр ажиллаж эхэлсэн. Түүний бүтээлүүдийн гол дүрийг ихэвчлэн хөрөг зургууд эзэлдэг.

    Иргэний дайны үед түүний нөхөр Сибирийн эрэлд явж, Зинаида хүүхдүдтэйгээ эдлэндээ үлджээ. Петроград руу нүүх боломжгүй байсан тул тэрээр Харьков явж Археологийн музейд ажилд орсон. Харин түүний төрөлх эдлэн шатаж бүх ажлууд нь устсан байна. Хожим нь Борис нас баржээ. Нөхцөл байдал түүнийг Оросыг орхихыг тулгаж, тэрээр Франц руу явжээ. Энэ бүх хугацаанд байнга нөхрийнхөө тухай бодож байлаа. Зина нөхрийнхөө 4 хөрөг зураг зурсан бөгөөд одоо Третьяковскййн галереи болон Новосибирскийн уран зургийн галерейд хадгалагдаж байгаа.

    20-д онд Зинаида Серебрякова ах дүү хүүхэдүүдтэйгээ Петроград дахь хуучин Бенуагийн байшиндаа эргэн ирсэн. Түүний охин Татьяна балетаар хичээллэж эхэлсэн. Зина охинтойгоо Мариинский театрт очиж, хөшигний ард ч байдаг байсан. Тэрээр театрт байнга зурж, 1922 онд Д.Баланчиныг Вакхын хувцастайгаар зуржээ. 3 жилийн турш балетчидтай хийсэн уран бүтээлийн харилцаа нь балетын хөрөг зураг, зохиомжийн гайхамшигтай цувралд гардаг.

    Гэр бүл нь маш хүнд үеүүдийг туулж, Серебрякова захиалгаар зураг зурахыг оролдсон ч болоогүй. Хувьсгалын дараах эхний жилүүдэд улсад үзэсгэлэнгийн үйл ажиллагаа идэвхтэй эхэлсэн. 1924 онд Серебрякова Америкт болсон Оросын дүрслэх урлагийн том үзэсгэлэнгийн үзмэр тавигч болсон. Түүний тавьсан зураг бүр зарагдаж байсан. Олсон мөнгөөрөө Парис явж үзэсгэлэн гаргаж, захиалга авахаар шийдсэн. Тэгээд 1924 онд явсан. 

    Парист өнгөрүүлсэн жилүүд түүнд баяр баясал, уран бүтээлийн ханамж авчраагүй. Тэрээр эх орноо санаж, тэр хайраа өөрийн зургандаа гаргахыг эрмэлзэж байсан. Түүний анхны үзэсгэлэн 1927 онд болсон. Олсон мөнгөө хүүхдүүд болон эхдээ илгээсэн. 1961 онд Парист түүн дээр зөвлөлтийн 2 зураач С. Герасимов, Д. Шмаринов нар ирж уулзсан. Хожим нь 1965 онд түүнд зориулж Москвад үзэсгэлэн гаргажээ. 1966 онд Киев болон Ленинградад Серебряковагийн уран бүтээлийн сүүлийн маш том үзэсгэлэн гарсан. 1968 онд Зинаида Евгеньевна Серебрякова 82 насандаа Парист таалал төгссөн байна.

    Зураг #1
    Зураг #2
    Зураг #3
    Зураг #4
    Зураг #5
    Зураг #6
    Зураг #7
    Зураг #8
    Зураг #9
    Зураг #10
    Зураг #11
    Зураг #12
    Зураг #13
    Зураг #14
    Зураг #15
    Зураг #16
    Зураг #17
    Зураг #18
    Зураг #19
    Зураг #20
    Зураг #21
    Зураг #22
    Зураг #23
    Зураг #24
    Зураг #25
    Зураг #26
    Зураг #27
    Зураг #28
    Зураг #29
    Зураг #30
    Зураг #31
    Зураг #32
    Зураг #33
    Зураг #34
    Зураг #35
    Зураг #36
    Зураг #37
    Зураг #38
    Зураг #39
    Зураг #40
    Зураг #41
    Зураг #42
    Зураг #43
    Зураг #44
    Зураг #45
    Зураг #46
    Зураг #47
    Зураг #48
    Зураг #49
    Зураг #50
    Зураг #51
    Зураг #52
    Зураг #53
    Зураг #54
    Зураг #55
    Зураг #56
    Зураг #57
    Зураг #58
    Зураг #59
    Зураг #60
    Зураг #61
    Зураг #62
    Зураг #63
    Зураг #64
    Зураг #65
    Зураг #66
    Зураг #67
    Зураг #68
    Зураг #69
    Зураг #70
    Зураг #71
    Зураг #72
    Зураг #73
    Зураг #74
    Зураг #75
    Зураг #76
    Зураг #77
    Зураг #78
    Зураг #79
    Зураг #80
    Зураг #81
    Зураг #82
    Зураг #83
    Зураг #84
    Зураг #85
    Зураг #86
    Зураг #87
    Зураг #88
    Зураг #89
    Зураг #90
    Зураг #91
    Зураг #92
    Зураг #93
    Зураг #94
    Зураг #95
    Зураг #96
    Зураг #97
    Зураг #98
    Зураг #99
    Зураг #100
    Зураг #101
    Зураг #102
    Зураг #103
    Зураг #104
    Зураг #105
    Зураг #106
    Зураг #107
    Зураг #108
    Зураг #109
    Зураг #110
    Зураг #111
    Зураг #112
    Зураг #113
    Зураг #114
    Зураг #115
    Зураг #116
    Зураг #117
    Зураг #118
    Зураг #119
    Зураг #120
    Зураг #121
    Зураг #122
    Зураг #123
    Зураг #124
    Зураг #125
    Зураг #126
    Зураг #127
    Зураг #128
    Зураг #129
    Зураг #130
    Зураг #131
    Зураг #132
    Зураг #133
    Зураг #134
    Зураг #135
    Зураг #136
    Зураг #137
    Зураг #138
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.