Наргил модны тосны 10 гайхамшиг
Наргил модны тос нь маш олон төрөлд ашиглахад тохиромжтойгоороо алдартай билээ. Үнэндээ энэхүү тосыг 101 төрлийн ашиг тустай байдаг талаар жагсаалт хүртэл байдаг гэнэ. Харин одоо наргил модны тосны талаар гайхалтай 10 зүйлийг уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна. Үүнийг кокос гэж нэрлэх нь ч бий. Энэхүү тосны ашиг тусыг дээд хэмжээнд нь ашиглая гэвэл наргил модны органик тосыг худалдаж аваарай.

1. Дархлааг нэмэгдүүлнэ.
Weston A. Price-н сангийн доктор Mary Enig наргил модны тосны 50 хувь лаурын хүчлүүд байдгийг тогтоожээ. Лаурын хүчил нь монолаурыныг бий болгодог ба үүний үр дүнд
кокосын тос нь вирусын эсрэг үйлчилж хүний биеийг дархлааг нэмэгдүүлдэг байна.
2. Жин хасахад нөлөөлнө.
Ихэнх хоол хүнс урт гинжин тосны хүчлийг агуулдаг байхад кокос дунд гинжин тосны хүчлийг агуулдаг байна. Энэхүү тосны хүчил нь бусдыгаа бодвол арай өөр байдаг ажээ. Кокосын тос нь бодисыг солилцоог сэргээж, өөх тосыг хайлуулахад оролцдог байна.
3. Холестренийг багасна.
2004 оны судалгаагаар кокосын тос нь LDL, VLDL, триглицеридиныг бууруулах, HDL-ийг өсгөдөг болохыг нотолжээ. Энэ нь маш үр дүнтэй судалгаа байлаа.

4. Үс чийгшүүлэгч байгалийн бүтээгдэхүүн.
Кокосын тос нь таны арьс болон үсэнд маш сайн шингэцтэй байх болно. Хуурай үсийг чийгшүүлэх зорилгоор тарааж түрхэн, ашиглаарай. Харин дараа нь гялгар уутаар баглаад 30 минут болгох хэрэгтэй. Эцэст нь шампунь болон ангижруулагчаар зайлж угаах нь зөв.
5. Бага хэмжээний шархыг анагаана.
Наргил модны тос нь антиоксидантийн түвшин, уургийг нэмэгдүүлдгээрээ шархыг хамгийн сайн анагаагч юм. Шархыг цэвэрлэн, хуурайшуулсаны дараа энэхүү тосыг түрхэхэд хэдэн өдрийн дараа гэхэд шарх бүрэн эдгэдэг байна.
6. Үрчлээг багасна.
Бид хөгшрөлтийг зогсоож чадахгүй боловч наргил модны тосны оролцоотойгоор үрчлээтэхийг удаашруулах боломжтой ажээ. Энэхүү тосны антиоксидант нь таны арьсыг хөгшрөлт, үрчлээнээс хамгаалах болно. Кокосын тосыг өдөр бүр эсвэл шаардлагатай үедээ арьсандаа түрхэж болно.

7. Тархи сэргээнэ.
Кокосын тос нь кетон хэмээн нэртэй маш жижиг молекулыг бий болгодог гэнэ. Эдгээр молекулууд нь тархийг тэжээн, тархин дахь эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлдэг байна. Үүнийг Альцгеймерийн эмчилгээнд ашигладаг ажээ. Ингэхдээ кокосын тосыг өдөрт 3 удаа цайны халбагаар хэрэглэдэг байна.
8. Үс уналтыг багасгана.
Кокост агуулагддаг уураг нь үсний ургалтыг дэмждэг. Хуйхандаа түрхэн 5 минутын турш массаж хийгээд 1 цаг орчим байлгаарай. Дараа нь шампунь, ангижруулагчаар зайлан угаах хэрэгтэй. Долоо хоногт хэд хэдэн удаа давтан хийнэ.
9. Хоол боловсруулах замын өвчлөлөөс сэргийлнэ.
Өнөө үед ходоод гэдэсний эмгэгүүд, тэр дундаа цочромхой гэдэсний хам, өтгөн хатах, шархлаат колит, ходоодны үрэвсэл зэрэг өвчлөлүүд түгээмэл болж байна. Эдгээр нь пробиотикийн дутагдал болон буруу хооллолт зэргээс үүдэлтэй байдаг ажээ. Кокосын тосны хүчил нь боловсруулалтыг сайжруулдаг гэнэ. Хоол идэх бүрийнхээ өмнө 1 халбага кокосын тос хэрэглэж байгаарай.

10. Инсулины түвшинг сайжруулна.
Кокосын тос нь эрүүл, аюулгүй өөхийг бий болгодог. Дунд гинжин тосны хүчил нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэхэд нөлөөлдөг байна. Кокосын тосыг удаан хугацаагаар хэрэглэх нь инсулины мэдрэмтгий чанарыг сайжруулж, глюкозыг чанаржуулдаг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Бүсгүй
(66.181.160.84)
2018-01-05 00:21:20
Жирэмсэн хүнд сөрөг нөлөө байдаг уу
0
0
0
Хариулах
Бүсгүй
(66.181.160.84)
2018-01-05 00:21:10
Жирэмсэн хүнд сөрөг нөлөө байдаг уу
0
0
0
Хариулах
хатанбаатар
(202.70.46.236)
2017-10-06 10:53:18
Самрын модыг хаана зардаг вэ
0
0
0
Хариулах







