Амжилтанд хүрсэн хүмүүсийн үг, үйлдлийн нууц

    Амжилтанд хүрсэн, амжилттай яваа хүмүүсийн үг, үйлдэл жирийн хүнийхээс тэс ондоо байдаг. Тэд бусадтай ижил, ердийн зүйл хийж цаг хугацааг оромдоод, баллуурдаад байдаггүй.

  • Тэд цагаа үр ашиггүй өнгөрөөхгүйн тулд өөрсдийн бодож буй зүйлээс авахуулаад хийж гүйцэтгэх зүйлүүдээ цаасан дээр жагсаан бичдэг.
  • Эрүүл мэнддээ ихээхэн анхаарч, өөрт хэрэгцээт эм бэлдмэлүүдийг хэрэглэдэг.
  • Багаасаа л биеэ дааж эхэлдэг.
  • Тэд өөрсдийнхөө сул талыг хүлээн зөвшөөрцгөөдөг. Хэн ч аливаа зүйлийг төгс хийж гүйцэтгэж чадахгүй гэдгийг мэддэг учраас алдаа гаргасан ч өөрсдийгөө буруутгаж, газар доор ортлоо хямраад байдаггүй.
  • Тэд хүссэнээрээ ажиллацгаадаг.  Юу хийхийг хүснэ түүнийгээ л хийдэг.
  • Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс сургуулиа дундаас нь орхисон байдаг.
  • Тэд чадварлаг хүмүүсээс байнга суралцдаг.
  • Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн хувьд эрт гэрлэж, их ажлын хажуугаар ажил төрөл, ар гэрээ зэрэг авч явдаг.
  • Хэт их боловсролтой болох талаар нэг их яриад байдаггүй. Амжилтанд хүрсэн хүмүүс баялгийг хэрхэн бүтээх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулдаг. Хүүхдүүдээ ч мөн стандарт аргаар сургахыг хүсдэггүй.
  • Тэдний дунд гэр бүлийн салалт бага байдаг. Хэдийгээр орчин үед гэр бүлийн салалт замаа алдсан ч ухаалаг, баян хүмүүсийн хувьд бол өөр.  Салалт хүүхдийн ирээдүйг балладаг гэж үздэг учраас тэд амжилтын оргил өөд тэмүүлсэн тийм хүүхдүүдийг элэг бүтэн өсгөн хүмүүжүүлдэг.
  • Тэд биеийн жингээ хянадаг бөгөөд таргалаад байдаггүй. Нэгэн эдийн засагчийн мэдээлснээр Америкийн хэт таргалалт нь баян, чинээлэг хүмүүст хамааралгүй гэнэ.  Харин ч сайхан биетэй, царайлагууд мөнгийг их хийдэг болохыг тогтоосон байна.
  • Тэдний толгойд асар их бодол эргэлддэг бөгөөд хүмүүс тэр санаануудыг нь хулгайлчихвий гэдгээс ер айдаггүй.​  
Эх сурвалж: mongolcom.mn 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.