Явган алхахын ач тус


Стресс тайлах шинэ аргыг нээсэн талаар “Daily Mail” мэдээллээ. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд явган явах буюу гүйх дасгал хийх нь хүний уураг тархины мэдрэлийн эсүүдэд эерэгээр нөлөөлж, стрессийг тайлан тайвшруулдаг юм байна.


Эрдэмтэд оготно дээр туршилт хийжээ. Эхний бүлэгт хуваарилсан оготнуудын хөдөлгөөнийг хязгаарласан бол хоёрдугаар бүлгийн оготнууд их гүйж, маш идэвхтэй амьдарч байв. Туршилтын явцад бүлэг бүрийн хулгануудын тархины эсүүдийн тоог шалгаж байжээ.

Хөдөлгөөнтэй, гүйдэг байсан оготнуудыг стрест оруулж, жишээлбэл хүйтэн устай саванд хийхэд тархины сэтгэл хөдлөлийг хариуцсан хэсэгт олон тооны нейрон хариу үйлчилж байв. “Гүйдэг оготнуудын тархины нейронууд өөрт хэрэггүй түгшүүр, стрессээс хамгаалан хурдан “чөлөөлөгдөж” байсан. Хүн дээр туршихад мөн ийм үр дүнтэй” гэж эрдэмтэд үзэж байна.


Пристоны их сургуулийн профессор Элизабет Гоулд “Биеийн ачаалал нь тархинд эерэгээр нөлөөлж, хэвийн амьдрахад саад болдог түгшүүрийг арилгадаг. Уураг тархи өөрөө ингэж сөрөг сэтгэл хөдлөлийг зохицуулдаг нь стресстэй, сэтгэл гутралд автсан хүмүүст туслах шилдэг арга” хэмээн мэдэгдлээ.

Тиймээс та долоо хоногийн ядаж нэг өдөр явган аялал, алхалт хийж байгаарай. Энэ нь таны эрүүл мэнд болоод гоо сайханд асар их ач холбогдолтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.