Анжелина Жолигийн өргөмөл охин төрсөн ээждээ очхыг хүсжээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Анжелина Жоли болон Брэд Питт нарын харилцааны талаар шуугиан тарьсан мэдээллүүд бичигдэж байна. Тэдний өргөмөл охин болох Захара өөрийн төрсөн ээж дээрээ очих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Одоо Захара 10 настай бөгөөд түүнийг 2005 онд 1 настай байхад нь 
үрчилж авсан юм.  


Охины төрсөн эмээ нь түүний ээжийг ДОХ - ын улмаас нас барсан гэж худал мэдүүлж байсан нь тодорхой болсон байна. Захара охины төрсөн ээж одоогоор эрүүл саруул, амьд байгаа бөгөөд түүнийг буцаан авах хүсэлтэй байгаа аж.


Захара төрсөн ээж дээрээ очхыг хүссэн нь Жолигийн зүрх сэтгэлийг өвтгөж байгаа хэдий ч тэд уулзахаар төлөвлөж байгаа аж. 






 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.