Ханборгоцой хоолны шингэлтийг сайжруулдаг

Ханборгоцой нь эрүүл мэндэд хэрэгтэй аминдэм, эрдэс бодисоор баялаг жимс юм. Ялангуяа витамин C ихээр агуулагдсан тул таны биеийн дархлаад эерэг нөлөөтэй. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.


Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж,
 арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай.

Их хэмжээний мах идсэний дараа хэдхэн зүсэм шинэ ханборгоцой идэхэд хоолны шингээлтэнд сайнаар нөлөөлдөг. Ханборгоцой өвчин анагаах шидтэй. Мөн хан боргоцой нь аагим халуунд цангаа тайлахаас гадна, хэвлийн хэсгийн ялгадсыг хөөх, хоолны шингээлтийг сайжруулах, шээс дусагнах зовиурыг багасгах, толгой эргэж, нүд эрээлжлэх зэрэг өвчинд нэн сайн жимс юм. Хан боргоцойн шүүсэнд  нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицан хоолны шингээлтийг сайжруулна. Хан боргоцойг эмийн журмаар ашиглах тухай 5 арга бий.



1. Бөөрний үрэвсэлийг зохицуулана. Хан боргоцойн 60 грамм зөөлөн эдийг улалжийн үндэстэй чанаад өдөрт 2 удаа ууна.

2. Мөгөөрсөн хоолойн үрэвсэлийг эмчлэнэ. Хан боргоцойн 120 гр зөөлөн эдийг чанаад, 30 гр зөгийн балтай найруулан өдөрт 2 удаа ууна.

3. Хоолны шингээлтийг сайжруулана. Жимсны шүүс шахагч машинаар шахаж шүүсийг нв өдөрт 2 удаа 40 мл хэмжээтэй ууна.


4. Гэдэс гүйлгэхээс сэргийлнэ. Шинэхэн хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд түүхийгээр нь идэж болно. Өдөрт 3 удаа 50 гр-аар идвэл гэдэс гүйлгэх зовиур үгүй болно.

5. Гэдэсний үрэвслээс сэргийлнэ. Хан боргоцойн 30 гр навчийг усан чанаад өдөр бүр 3 удаа ууна. Аливаа жимс ногооны харшилтай хүнд Хан боргоцойн жимс тохиромжгүй. Хан боргоцойг түүхийгээр нь идэхээс өмнө давстай усанд дэвтээвэл сайн. Давстай усанд органик исгэлэн эд нь задрах сайн талтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.