Сайхан сэтгэлт залуу

    Одоогоос гурван жилийн өмнө шинэ байрандаа нүүж орох гээд дүүрэн хөөр баяр болж хэдэн өдөр дэлгүүр, зах, үйлчилгээний газруудаар хэслээ. Үнэ боломжийн эдэлгээ удаантай, өнгө загвар сайтай гэр ахуйн зүйл худалдаж авна гэдэг эмэгтэй хүний хурц хараа, соргог мэдрэмжээс ихээхэн шалтгаалдаг юм шигээ. 

    Сарын сүүлийн цалин буусан өдөр хадгалсан хэд дээрээ авсан хэдээ нийлүүлээд гал тогооны тавилга захиалахаар болж, компанийн дизайнеруудыг гэртээ дуудсан байлаа. Бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэсэн болохоор сая орчим төгрөг бэлнээр аваад түрүүвчиндээ хийчихлээ. Хүмүүсийг ирэхийг хүлээх зуур цагийг ашиглан Нарантуул зах орж ариун цэврийн өрөөнд хэрэгтэй зүйлээ цуглуулахаар гарлаа. 

    Нарантуул захын зүүн хойд талд байрлах өргөтгөлөөр толгойгоо эргэтэл жаал явлаа. Агаар муутай орчин тул халуун ч гэж жигтэйхэн, энэ нь ийм тэр нь тийм гээд сонгох гэж хэрэндээ мунгинасаар нэгэн тасгийн өмнө очиж шалны шалавч аваад 12 000 төгрөгний худалдаа хийгээд бодсон зүйлгүй холдоод явлаа. Ямар хүнээс юу авсанаа  ч анзаарсангүй. Шалавч авах гэж байгаа болохоос хүн авах гэж байгаа биш дээ. 

    Ингээд халуун газраас ум хумгүй гаран захын зүүн талын гэр ахуйн бараа худалдаалдаг газраар арваад минут эргэлдлээ. Нэг хүн хойноос “ Хөөе, хөөе” гэх шиг. Би ч анзаарсангүй, дахин “хөөе эмэгтэй” гээд бараг хажууд ирээд дуудахад нь эргээд хартал өндөр, цайвар царайтай залуу их гүйсэн бололтой байдгаараа амьсгаадчихсан “Чи түрүүвчээ манай лангуун дээр орхиод явсан байна ш дээ, май, түрүүвчээ ав. Би дотор нь байгаа мөнгийг тоолох нь байтугай үзээчгүй шүү.” гэдэг юм байна. Тэр хэсэгхэн хугацаанд би шооконд орчихов. Мартсан түрүүвчээ олсон биш, алдсан юм шиг мэдрэмжийг мэдрээд айх сандрах, өөрийгөө зэмлэх, харамсах бас баярлах тийм олон сонин мэдрэмжүүд зэрэг зэрэг төрөөд сайхан сэтгэлтэй залууд “Баярлалаа” ч гэж хэлж чадалгүй явуулсан даа. 

    Алдсан хүн арван тамтай гэж. Хэрэв тийм сайхан сэтгэлтэй, хүн чанараа алдаагүй, үнэнч нэгэнтэй таараагүй бол хөөрхий би гэдэг хүн сарын цалингаа салхинд хийсгээд сэтгэл гундуухан хэдэн өдөр явах байсан биз. Жижиг ч бай, том ч бай өөрийн гэсэн ямар нэгэн зүйлээ хаяна, алдана гэдэг харамсалтай л байдаг. 

    Бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй, ийм сайн залуус бидний үед бидний дунд байгаад баяртай байна. Яг надад хандсан шигээ, магадгүй түүнээс ч илүүгээр сайхан сэтгэлт залуу гэр бүл, найз нөхөд, хамт олондоо ханддаг байх даа гэж бодохоор бахархмаар. Одоо цагт хүний юмыг хүнд нь буцааж өгөх байтугай, улаан цайм хүний юмыг өөрийн юм шиг авчихдаг хүмүүс олон болсон үе. 

    Гэр ахуйн зүйл худалдаж авах болвол дандаа сайхан сэтгэлтэй залуугийн тасгаас авна даа гэсэн бодол надад тухайн үед төрж байсан ч “Баярлалаа” гэж хэлж амжилгүй буцаасандаа ичээд дахин тэр тасгаар очоогүй. Хүн гэдэг аугаа хэрнээ бас ямар өчүүхэн юм бэ. 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (59.153.112.206) 2015-12-01 01:55:45
iimerhuu teneg ymnuud l hunii urmiig hugalj bgaash dee
Zochin (85.230.173.25) 2015-08-31 08:23:01
Uudguihun chanargui l huuhen bn daa Hun tegej saihan setgel gargaj bhad uramgui yumaa
Zochin (85.230.173.25) 2015-08-31 08:19:49
Uhaantai yum shig murtluu yamar teneg huuhen be Tuhain uedee balmagdaad bayarlalaa gej helj chadaaguidee uuchlalt guigaad harin heregtsee garval bainga tednii tasgaar uilchluulvel hun chanartai hariu sain uildel boloh bish uu Hun hundee bayarlasan setgelee ilerhiileh shig saihan yum yu baihav Iim saihan setgeltei humuust uram hairlah heregtei shuu dee Yumig yaj medeh vehereggui avaachij ugluu gej bodoh ch yum bil uuuur hund yarihdaa ter ih mungutei turiivchiig ni uguhud bayarlalaa ch gej heleegui gej yarih ch yum bil uu Ter zaluu chini uramguigonsgor l hotsorson baih daa
zochin (171.125.23.220) 2015-08-30 13:45:49
harin tiin bayarlalaa gej helj chadaagui bol harin ch ergej ochij bayarlasnaa ilerhiileh heregtei dee
zochin (67.6.143.108) 2015-08-30 00:16:07
Bayarlasanaa ilerhiileh l heregtei sh dee Hoyoriin hoorond ichiheergyi zuil deer hudlaa ichlee ntr gedeg zang oilgodoggui