Өдрийн хоолны амтат хачир
Брокли, өндөгний салат
Орц: /4 хүний порц/
1 ширхэг брокли
3 ширхэг өндөг
¼ сонгино
3 ширхэг даршилсан өргөст хэмх
3-4 хоолны халбага майонез
Давс, перец

Хийх арга:
- Броклигоо жижиг хэрчээд давстай усанд 5 минут чанаад шүүж, жижиглэн хэрчинэ. Их устай байвал базаж усыг нь шүүж болно.
- Өндөгөө чанаж хальслаад шарыг нь ялган аваад цагааныг нь хэрчинэ.
- Сонгино, даршилсан өргөст хэмхээ хэрчээд өндөгний шар, майонезаа сайтар хольж давс перецээр амтлаарай. Одоо броккли, өндөгний цагаанаа нэмж хутгана.
Тунатай луувангийн салат
Орц: 400гр лууван
½ сонгино
1 лааз туна
1 цайны халбага давс
Хар перц
2 цайны халбага гүнжидийн тос

Хийх арга:
- Луувангаа нарийхан савхан хэрч, сонгиноо мөн адил нимгэн хэрчинэ.
- Лууван, сонгиноо сайтар холиод давсаар амтлаад сайтар базаад 30 минут амраа
- Тунаа загасаа шүүснээс нь шүүж бэлтгэ
- Лууван, сонгиноо дахин сайтар базаж шүүсийг нь шавхах хэрэгтэй. Ингээд туна загасаа нэмээд тос, перецээр амтална
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







