Үүрд хамт байгаач ээжээ
Өнөөдөр "Үүрд хамт байгаач ээжээ" хэмээх ээжийн тухай сайхан дууг хүргэж байна.
Ая: Б.Доржцэрэн
Үг: Дан.Шагдарсүрэн
"Үүрд хамт байгаач ээжээ"
Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай биАрвин дэлхий шиг ачлалт ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарнаа
Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын аргагүй
Өөрийн чинь дүрийг нар шиг гэвэл ээж ээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарна аа
Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч
Дэлгэр зун шиг насаараа ивгээе ээ
Тэнгэр шиг ачлал таных шүү, ээж ээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү, ээж ээ
Учрах зүүдний сайхан дагинаас
Үзэх нүднээ өдрийн солонго
Үр чинь таныгаа хайрлая, ээжээ
Үндэс мөчир шиг Үүрд хамт байгаач, Ээж ээ
МУГЖ Хоролсүрэн гуай дуулсан бичлэг
Сурахыг хүссэн дуугаа info@emegteichuud.mn хаяг руу явуулаарай
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







