Хамтдаа дуулъя гэсэн юм аа

Амралтын энэ өдөр Б.Энхмэндийн дуулсан "Хамтдаа туулъя гэсэн юм аа" хэмээх ханийн тухай сайхан дууг хүргэж байна. Дууны үгээ цээжлээд дууны сандаа дахин нэг дуу нэмээрэй

Дэргэд чинь суугаад дээлийг нь оёмоор
Дэндүү чиг тэнгэрлэг сэтгэлийн ханхүү минь ээ
Төөрөг заяаны дэнсийг хоёул тэгшилж
Төгөлдөр орчлонг хамтдаа туулъя гэсэн юм аа

ДХ: Харцанд чинь уярч хайранд чинь зөөлөрч
Хан хорвоод дуулъя гэсэн юм аа
Энгэрийг чинь түшиж ээлэнд чинь дулаацаж
Эвийн хорвоог туулъя гэсэн юм аа *2

Хажууд чинь суугаад хантаазыг нь урламаар
Хачин чиг омголон хайрын ханхүү минь ээ
Бурхан заяаны дэнсийг хоёул тэнцүүлж
Буурал орчлонг хамтдаа туулъя гэсэн юм аа 

ДХ: Харцанд чинь уярч хайранд чинь зөөлөрч
Хан хорвоод дуулъя гэсэн юм аа
Энгэрийг чинь түшиж ээлэнд чинь дулаацаж
Эвийн хорвоог туулъя гэсэн юм аа *4

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.